Агаарын тээврийнхэн дэлхийн дулааралтай тэмцэнэ

img

Канад улсын Монтреал хотноо зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын 38 дугаар чуулганд ИНЕГ-ын дарга С.Буяндалай тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийн 97 улсын Иргэний нисэхийн салбарыг хариуцсан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, 26 улсын элчин сайд, гадаад харилцааны яамны сайд, иргэний нисэхийн удирдах байгууллагуудын удирдлага гээд ИКАО-ын түүхэнд хамгийн их төлөөлөгч оролцсонд тооцогдсон тус чуулганд нийт 184 гишүүн улс орны төлөөлөл оролцсон байна. Энэ удаагийн чуулганаар ИКАО-ын Ассемблейн 38 дугаар чуулганд оролцсон улс орнууд Global market-based measure (MBM) буюу Дэлхийн хэмжээний нэгдсэн зах зээлд суурилсан арга хэмжээний хэлэлцээрт нэгдэж, баталсан нь нисэхийн салбар хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой шийдвэр болжээ.

бө

ИКАО-ын гишүүн улс орнууд 2016 он гэхэд глобал MBM хөтөлбөрийн нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, эргэн ИКАО-д мэдэгдэх ба 2020 он гэхэд тус хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр санал нэгдсэн байна. Ассемблейд оролцогч улс орнууд дэлхийн иргэний нисэхийн салбарын хувьд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон асуудал бэрхшээлийг шийдвэрлэх, хөгжиж буй орнуудад онцгой анхаарал хандуулах шаардлага тулгараад байгааг цохон тэмдэглэжээ. Мөн чуулганаар агаарын хөлгийн дуу чимээний шинэ стандарт боловсруулах асуудлыг 2016 онд хуралдах 39 дүгээр Чуулган хүртэл дэлгэрэнгүй судалж, нүүрсхүчлийн хийн ялгаралтын стандарт боловсруулах ажлыг дэмжсэн байна. ИКАО-ын байгаль орчны арга хэмжээ түүний дотроос нисэхийн үйл ажиллагааны байгаль орчинд нөлөөлөх хэм хэмжээг тогтоодог Шатахууны хэмнэлтийг тооцох хэрэгсэл болон тогтвортой хоёрдогч түлшний эх үүсвэрийг хэрэгжүүлэх ажил мөн дэмжигджээ.

аөб

 Түүнчлэн энэ чуулганаар 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа нислэг хөдөлгөөний багтаамжийг зөв хуваарилж, осол аюулгүйгээр нэмэгдүүлэх үйл явцад улс орнуудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах зорилготой Глобал стратеги төлөвлөгөөг баталсан байна. ИКАО-ын хувьд энэ асуудал дээр оролцогч улс гүрнүүдээс маш сайн дэмжлэг авсан бөгөөд цаашдаа дэлхийн хэмжээний тактик, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй хөшүүрэг болохыг ИКАО-ын ерөнхий нарийн бичгийн дарга Рэймонд Бенжамин тэмдэглэн хэлсэн байна.

быа

Аюулгүй ажиллагааны чиглэлээр дэлхийн нийтийн нисэхийн салбарын нэн тэргүүний үүрэг бол дэлхий дахинд гарч буй ослын хувь, тоо хэмжээг багасгах гэдгийг энэ удаагийн чуулганаас дахин тэмдэглэжээ. Энэхүү ажлыг цаашид нэмэлт өөрчлөлт оруулсан ИКАО-ын Нисэхийн глобал аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн дагуу явуулахыг Чуулганд оролцогч улс орнууд дэмжиж, хөтөлбөрийг хэрэгжүүлж, эерэг үр дүнд хүрч, олон улсын агаарын тээврийн салбарын хэмжээнд аюулгүй ажиллагааг бэхжүүлэхийн тулд улс орнуудын хамтын ажиллагаа, түншлэл зайлшгүй шаардлагатай хэмээн санал нэгдсэн аж.

абы

Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kkkkkk onigoo:
Xaanaas xuulaad bichijchixsen ym be shal oor asuudlaar gadaadiinxan comment bichsen baix ym. Ugaasaa l ICAO chinx Negdsen Undestenii Baiguullagiin toroljson baiguullaga olon uls oroltsdog Xural you nx xudlaa ym bichideg ym tuuxendee baixgui olon uls oroltsson gej xudlaa bichij gene urd nx ch gesen tiim olon ulsiin bureldxuuntei zoxion baiguulagdag Xural shuu dee Buyandalai gegchiig ochixoor tegej oroltsson bolj baigaa ymuu icheesei zugeer l delxiin dulaaraliin esreg agaariin teeverlegch nar temtsexeer bolloo gej bicheech.
2013-10-17