Цэргийн дүйцүүлэх албыг 3.7-5.2 сая төгрөгөөр хаана

Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 настай иргэд 3.700.000-5.210.00 хүртэлх мөнгөн төлбөр төлж цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой. Энэ төлбөрийн хэмжээ нь цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орж байснаас хамаарч өөрчлөгддөг юм байна.
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэалбанд татагдаж буй залуусын хувьд жингийн дутагдалтайн улмаас тэнцэхгүй байх тохиолдол өмнөх жилүүдэд ихээр гардаг байсан. Харин энэ жил эмчийн үзлэгээр орж буй залуус нүд, мэс ажилбар, чих хамар хоолойн өвчнөөс шалтгаалан тэнцэхгүй байх тохиолдол гарч байгаа аж. Цэрэг татлагын ажил энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ