
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр нийтдээ 62 хэлцэл хийгдэж, 29 ХК-ийн 26040 ширхэг хувьцаа арилжжээ. Арилжжсан хувьцааны нийт үнийн дүн 34 сая 944 мянга 623 төгрөг болсон байна.
ТОП-20 индекс 14077.18 нэгж болж, өмнөх өдрөөсөө 87.23 нэгжээр буюу 0.62 хувиар өсчээ. Лхагва гарагийн арилжаагаар 5 ХК-ийн ханш өссөн бол 5 компанийн ханш буурсан байна. Харин 19 ХК-ийн ханш тогтмол байв.
Өнөөдөр “Эрээнцав”ХК 13.89, “Адуунчулуун”ХК 9.12, “Монинжбар”ХК 7.94 хувиар тус тус өсчээ. Тэгвэл “Дөрвөн Уул”ХК -14.29, “Баянгол” зочид буудал -4.58, “Гермес центр”ХК -2.58 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ