Нэр төрөө эрхэмлэх өдрийг тэмдэглэлээ

img

Өнөөдөр Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан “Туул Ротаракт” клубээс санаачлан ЕБС-ийн төгсөх ангийн шилдэг 1000 сурагчдад илтгэл сонсголоо. Төрийн ордны Их танхимд зохиогдсон энэхүү арга хэмжээний үеэр 2005 оны Энх Тайваны Нобелийн шагналт багийн гишүүн Д.Орлох Зориг сангийн гүйцэтгэх захирал Г.Бадруун, Соёл спорт, аялал жуулчлалын сайд  Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа болон Монголын Харвард төгсөгчдийн холбооны гишүүд илтгэл тавилаа. Тэд сурагчдад өөрсдийн амьдралын түүхээс, нэр төрөөхэрхэн олж авсан, хэрхэн хамгаалсан, хэрхэн хамгаалах талаар ярилцаж, ирээдүйн төлөө урам зоригтой амьдрах, итгэл дүүрэн урагш тэмүүлэх талаар санал солилцсон юм. Энэ үеэр уг арга хэмжээнд оролцогчидтой цөөн хором ярилцлаа.

fd

“Ес-эрдэм” бүрэн дунд сургуулийн сургалтын менежер н.Энхтуяа

fd

-Орчин үеийн хүүхдүүдийг дүгнэвэл?

-Сүүлийн үеийн хүүхдүүд их оюунлаг, хүнлэг болсон. Дээрээс нь чадварлаг байдлыг нэмчихвэл төгс хүн болно гэж би хувьдаа бодож байна. Тэд одоо биднийг удирдаж байна. Багшаа ийм шинэ юм гарсан байна гэж бидэнд шинийг мэдрүүлдэг. Зарим нэг сургууль хүүхдийг оюуны чадвараар нь шугам татаж авдаг. Харин манай “Ес эрдэм” буюу “Электрон жаал”-ын сургууль маань хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүнлэг ёс суртахууныг баримтах зэргийг чухалчилдаг. Хүүхэд нэг бүр тухайн айлын эрхэм хүн байдаг тул хүнлэг ёсны байр сууринаас зан төлөвшлийг нь оношилж, хүүхэд нэг бүрт тохирсон аргаар сургалт явуулдаг.

sf

-Хүүхэд багачуудын хүмүүжил муу байна гэж ярьдаг. Хүүхдийг хүмүүжүүлэхэд юунд анхаарах ёстой вэ?

-Бидний хувьд хүүхдийн дандаа сайн талыг харж хүмүүжүүлдэг. Ямар ч хүнд сайн тал байдаг. Яагаад гэвэл хүн болж төрсөн, ээж аавдаа хайрлагдах гэж төрсөн байдаг. Тиййм болохоор сайн талыг тодруулж өгвөл хүүхдүүд аяндаа зөв хүн болдог. Хүүхэд нэг бүрт тохирсон сургалт явуулдаг. Хүн болгоныг өөрийнх нь байх ёстой хэм хэмжээнд нь аваачаад өгөхөд хүүхэд бүр сайн хүн болно. Бид өнгөрсөн 9 жилийн хугацаанд 5000 гаруй сурагчийг энэ л аргаараа хүмүүжүүлсэн.

sf

 -Эцэг эх, эх багш сурган хүмүүжүүлэгчдэд хандаж хэлэх үг?

-Гэр бүл болгон аз жаргалитай байгаасай. Аз жаргалтай байх нөхцлийг бүрдүүлэхээс гадна  ёс суртахууны мэдрэмжтэй байгаасай. Ес суртахууны мэдрэмж гэдэг нь ардын өв уламжлал, ёс заншлаа мэдээд ирэхээр аяндаа сайн сайхан хүн болдог. Тухайлбал, өглөө бүрийн мэндлэх хүндлэх ёсноос эхэлнэ. Түүнчлэн сайн муу үг гэж байдаг. Хүмүүс муу үгийг биш сайн үгийг хэлээд эхлэхээр аяндаа  бүх юм сайхан болно. Учир нь үг гэдэг хүний зан төлөвийн илэрхийлэл байдаг. Хүүхэд бүрийг зөв хүмүүжүүлээд ирэхээр бүлийн харилцаа тэр хирээр сайжирна.

 fsd

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн лицей сургууль буюу 50 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Х.Өлзийхишиг

fs

-Өнөөдөр нэр төрөө эрхэмлэх тухйа ярьж байна. Залуусын дунд буруу үйлдэл хйидэг, нэр хүзнд муутай хүн цөөнгүй байдаг. Чиний хувьд энэ нийгмийн лдундл байгаа шүүмжлэлээ гарахад юу хийх ёстой гвэ?

-Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг лд ээ. энэ бол хувь хүний ухамсарын асуудал:  Митнйи хувьд өөртөө өөрчлөлт хйиж чадсан. өөрийгөө маш их ажиглах ёстой. Өнөөдрийн хувьд би өөртөө зорилго тавьсан.Энэ үзорилгодоо хүрхэхийн тулд  маш их хичээсэн.

fs

-Өөрийгөө өөрчилсөн гэж байна. Ямар өөрчлөлт хийж, хэдийн хугацаанд даван туулсан бэ?

-Хаана ч байдаг даа. Нийгмээс гадуур, ялгаварлагддаг хүүхэд. Миний хувьд 1-5 дугаар ангидаа тийм хүүхэд байсан. 6-7 дугаар ангиас нэг л биш байгааг мэдэрч эхэлсэн. Маш их бодож, их ганцаарддаг байсан. Би тэгээд нийгмийн ажилд идэвхитэй оролцож, хүүхдүүдтэй нээлттэй болж эхэлсэн. Тэгээд энэ бүхнээ хүүхдүүдэдтэй хуваалцахыг хүсдэг болсон. Өмнө нь би ямар ч зорилгогүй байсан бол одоо надад зүгээр суух цаг, зав гэж  бйахгүй болсон. Бүх юм төлөвлөгөөтэй, зорилготой болсон .  Түүнчлэн үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд хэн нэгэн сайн сайхан яваа хэн нэгэн шиг болохыг хүсэх хэрэгтэй гэж бодож байна. Хүндэлж, хайрладаг хүн шигээ болохын тулд өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэх хэрэгтэй.

fs

-Орчин үеийн хүүхдүүдийг хүмүүжилгүй болсон гэж их хэлдэг. Чиний хувьд үе тэнгийн хүүхдүүдээ хэр хүмүүжилтэй гэж бодож байна?

-Хүмүүжлийн хувь хэтэрхий эрх дураараа л гэж хардаг. Тэрнэс биш хүмүүжлийн хувьд сайн. Гол нь тэрнийгээ яаж илэрхийлэхээ мэддэггүй юм болов уу гэж боддог. Дээр нь ёс зүй, хүмүүжлийн янз бүрийн сургалтуудад суух хэрэгтэй. Үнэндээ бид яг яаж амьдралд хандахаа мэдэхгүй хүүхдүүд шүү дээ. Хүмүүс биднийг хүүхэд гэж бодохгүй шууд загнадаг учраас хэдэрлэдэг. Тэр тохиолдолд хүмүүс биднийг юу ч хийж чадахгүй гэж басдаг. Тэрний оронд ингэж хий, ингэж яв гэж зөвлөөд өгөх хэрэгтэй.

fs

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ