Улаанбаатарт 10 хэм дулаан байна

img

  Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн,  говийн нутгийн зүүн хэсгээр 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун, төвийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Оройдоо хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ