Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

img

  Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагаас хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлт, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төс зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ