
Португалын нийслэл Лиссабоноос холгүй орших Массама хотын “Стюарт де Карвалайш” сургуулийн сурагч, 16 настай хүү ангидаа гэнэт утаа гаргагч шидэж, дөрвөн хүүхдийг хутгалсан хэрэг гарчээ. Хүү эхлээд утаа гаргаж, үзэгдэх орчинг харагдахгүй болгосныхоо дараагаар тааралдсан хүүхдүүдийг хутгалж, улмаар аваарын шатаар дамжин зугтаах гэж байгаад сургуулийн нэгэн ажилтныг хутгалаад баригджээ.
Хутгалуулсан хүүхдүүдийн биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа гэнэ. Гэмт этгээдийн цүнхнээс цагдаагийн ажилтнууд долоон хутга, согтууруулах ундаа, мөн утаа гаргагч олсон байна. Цагдаа нарын мэдээллэснээр зурагтаар гарч, алдаршихыг хүссэн учраас ийм балмад үйлдэл гаргасан гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ