
Бямба гаригийн орой Сөүл , Гуангхуамүнд Минжү болон бусад намын дарга нарын зохион байгуулж мэдэгдэл хийсэн Хан Ми FTA худалдааны гэрээг эсэргүүцлийн жагсаал болсон юм. Жагсаал албан ёсоор дуусч дарга нар явсны дараа тараагүй үлдсэн 2000 гаруй жагсагчид хотын төвийн замын хөдөлгөөнийг хаан жагсаалаа үргэлжлүүлсээр байж. Жунгру дүүргийн цагдаагийн газрын дарга Пак Гон Чан тэднийг тарахыг шаардахаар 10 гаруй цагдаагийн хамт жагсагчид дээр очсон байна.
Түүнийг үг хэлэхээр индэр рүү явж байхад нь жагсагчид дайран ирж бүлэглэн зодсон гэнэ. Жунгру дүүргийн цагдаагийн газрын дарга Пак Гон Чан 10 гаруй минутийн турш жагсагчдад зодуулан зугатаан гарч ирэхдээ дээд уруул нь хавдаж, малгай , нүдний шил, цагдаагийн хувцсаа уруулсан түүнийг ойролцоох эмнэлэг рүү хүргэгдэж анхны тусламж үзүүлсэн байна.
Одоогоор Жунгру дүүргийн цагдаагийн газрын дарга Пак Гон Чаныг зодсон хэргээр 19 хүнийг саатуулжээ. Ханнара намын зүгээс, дүрэмт хувцастай цагдаагийн даргыг зодсон жагсагчдад хамгийн хатуу хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардсан мэдэгдэл хийлээ. Гэвч сөрөг хүчнийхэн иргэдийн цагдаагийн даргыг зодсон нь буруу ч эх орон , жирийн иргэдийнхээ төлөө тэмцэж буй жагсагчид хэмээн үзэж байна.
Ялангуяа уг зодоонд оролцсон хэргээр баригдсан жагсагчдын дотор Күкминчамё намын даргын төрсөн охин , Сөүл Их сургуулийн оюутан багтаж байгаа нь асуудлыг хурцатгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ