Төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар 2013 оны улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Төсвийн тодотголын төслийг чуулганы хуралдаанд танилцуулж байна.  Ашиглаагүй урсгал зардлыг хэмнэх, тэвчиж болох зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийг бууруулах зэргээр энэ оны төсөвт тодотгол хийсэн ажээ. Хөрөнгө оруулалтын тухайд 1,5 их наяд хөрөнгө оруулалт батлагдсан байна. Гэхдээ барилгын чиглэлийн  нэг хэсэг хөрөнгө оруулал энэ жилийн хувьд хийх шаардлагагүй болжээ. Хэрвээ дээрх обьектуудад хөрөнгө оруулалт хийхгүй бол 450 тэрбум төгрөг хэмнэхээр болсон байна. Хөгжлийн банк болон Чингис бондын хөрөнгө оруулалтыг тооцвол нэмэгдэх дүнтэй гарах юм байна.  Төсвийн тодотголоор орлого 799 тэрбум, зарлага 800 тэрбум төгрөгөөр буурах гэнэ. Алдагдлын хэмжээ ДНБ-ний хоёр хувиас хэтрэхгүй байх хуулийг хангаж байгааг  Ерөнхий сайд онцолж байлаа. Чуулганы танхимд гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд оролцож байна.  Ерөнхий сайдыг төсвийн тодотголыг танилцуулсаны дараагаар гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч эхэллээ.

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
oron nytgiin irgediin toloologchdiin xyrliin tosoboo bataldag nereer oorson deeree ix tosob xiij batlyylj baina yyn deer anxaaralaa xandyylaachee erxem gishyydee
2013-10-17