100 гаруй хуудас гэрлэлтийн гэрээ байгуулжээ
Анжелина Жоли Брэд Питт нар гэрлэлтээ батлуулахад нэг алхам ойртлоо. Холливудын жүжигчид ирэх зул сарын баяраар Хавайд хуримаа хийхээр төлөвлөж байгаа аж. Тэд хэдийнэ долоон жил хамт амьдарч байгаа юм. Тэднийг Францад хуримаа хийнэ гэсэн яриа байсан ч тус улсын иргэн биш тул гэрлэлтээ баталгаажуулах боломжгүй аж.
Эх сурвалжийн мэдээлснээр Анжелина Брэд нар гэрлэлтийн 101 хуудас гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар хэрвээ салбал хамтын 320 сая ам.долларын хөрөнгийн 176 саяыг Брэд авч, харин хүүхдүүдээ хамтран халамжлах заалт оруулсан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ