Г.Чагнаадорж: Бид энд тэнд тэсрэх бөмбөг тавиагүй
Өнгөрөгч есдүгээр сарын 16-нд “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнТөрийн ордон руу зэвсэглэн халдсан хэрэг гарсан билээ. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдах хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн даваа гаригт Төрийн ордон руу халдагсдын нэг болох “Ариун суврага хөдөлгөөн”-ний тэргүүн Г.Чагнаадоржийг батлан даалтад гаргажээ.
Түүнтэй утсаар холбогдож, дараахь тодруулгыг авлаа.
-Сайн байна уу. Шууд.мн сайтаас ярьж байна. Та бүхнийг цагдан хориод нэлээд хугацаа өнгөрлөө. Биеийн байдал ямар байна вэ?
-Сайн байна уу. Ах нь гадуур байцаагдаж байгаа учраас хамаагүй мэдээлэл өгч болохгүй. Биеийн байдал сайнгүй л байна.
g
-Хамт хоригдож байсан Ц.Мөнхбаяр нартай эргэж холбогдсон уу?
-Үгүй. Баригдсанаас нь хойш нэг ч удаа уулзаагүй. Тэнд биднийг 10 метрээс илүү зайд ойртуулдаггүй, мөн хоорондоо дуугарахыг хориглодог. Тэр битгий хэл ар гэрийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа.
g
-Олон нийт Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг л саатуулсан гэдгийг мэдэхээс биш яг хэн хэнийг хориод байгаа талаар мэдээлэлгүй байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Надад гэсэн энэ талаар мэдээлэл хомс байна. Надаас гадна Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Ганболд, Төмөрбаатар нар саатуулагдаж байгаа.
g
-Тэдний биеийн байдал ямархуу байгаа бол?
-Яаж л олигтой байв гэж дээ. Хоригдож байгаа хүмүүс шүү дээ. Төмөрбаатарын бие хүндхэн байгаа гэж сонссон. Өнгөрсөн онд гэрийнхээ гадаа хүнд хутгалуулаад маш хүнд хагалгаанд орсон хүн шүү дээ. Бусад нь ч гэсэн ялгаагүй, бие нь тааруухан байгаа гэж сонссон юм байна.
g
-Ингэхэд өнгөрсөн есдүгээр сарын 16-нд яг юу болоод өнгөрөв өө. Та бүхнийг «Централ таур» болон Уул уурхайн яаманд тэсрэх бөмбөг байрлуулсан гээд байгаа. Энэ үнэн юм уу?
-Мэдэхгүй. Бид лав энд тэнд тэсрэх бөмбөг тавиагүй. Бид урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах журмыг эсэргүүцэж, тэрхүү хуулийг хэрэгжүүлэхийг л хүссэн болохоос олон нийтийг айдаст автуулах зүйл хийдэг хүмүүс биш.
g
-Гэхдээ ТЕГ болон ЦЕГ-ын хамтарсан хурлаар танай хэдийн гэрээс галт зэвсэг олдсон тухай мэдээлсэн шүү дээ?
-Тэр бол худал мэдээлэл. Уг нь хууль хяналтынхан дээр хэлсэн шиг яг хэний буруу вэ гэдгийг нь албан ёсоор тогтоосны дараа олон нийтэд зарлах ёстой биз дээ. Дээр нь мэдээлэл өгсний дагуу гэж байгаа. Ямар хүн мэдээлэл өгсөн, тэр хүнээс нь асууж тодруулах хэрэгтэй. Хамгийн гол нь үнэн зөв, шударгаар тогтоох хэрэгтэй. Би байцаагдаж байгаа учраас өөр мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна” гэж хэлээд утсаа таслав.
g
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ