Дамаск хотынхон өлсгөлөнд нэрвэгдлээ
“Ройтерс” агентлагийн тусгай сурвалжлагчдын мэдээлснээр Дамаск хотод тусгаарлагдаж үлдсэн хотын оршин суугчдын хүнсний хангамж тасраад нэлээд уджээ. Хоол ундгүй болсон Дамаскийн иргэд гудамжны золбин нохдоор хүнсний гол хэрэгцээгээ хангаж байна.
Дамаск хотын баруун, хойд хэсэгт босогчид бэхлэлт барьсан бөгөөд бусад гармыг засгийн газрын цэргүүд хяналтдаа аваад байгаа аж. Олон жижиг байшинтай, гудамжууд нь нарийн тул сөргөлдөгч талууд Дамаскт тэр бүр зэвсэгт тулгаралт хийлгүй алсын цохилт, бага оврын пуужин хэрэглэж, үндсэндээ хотыг ертөнцөөс тусгаарлажээ. Тиймээс тусгаарлагдсан орчинд буй 400 мянга гаруй иргэн эрүүл мэнд, хоол хүнсний дутагдалд орж байгаа гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ