Н.Алтанхуяг: Хариуцлага хүлээхэд бэлэн байна

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн сонирхсон асуултад сайд нар хариулт өгч байгаа юм.

6

УИХ-ын гишүүн М.Энхболд: -Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн арга хэмжээ үр дүнгээ өгч байна уу? Цементийн үнэ нэмэгдсэнд, хөрөнгө оруулалт, орлого тасалдсанд хэн хариуцлага хүлээх вэ?

6

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр дийлэнхдээ амжилттай хэрэгжсэн. Ерөнхий дүнгээрээ Засгийн газар, Монголбанк компаниудад мөнгө өгч байгаа хэрэг бус, аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкаар дамжуулж зээл олгож, нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн хэрэг. Өнгөрсөн жил махны нийлүүлэлт дээр 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гараад буцаад төлөгдсөн.  Цементийн үнэ дээр өнгөрсөн тавдугаар сард дэвшил бий. Бүтэн таван сар үнэ нь тогтвортой байж байгаад сүүлийн нэг сард өөрчлөлт орлоо. Цаашдаа бид хөтөлбөрт хамрагдаж, үнэ бууруулна гэж орчихоод авсан мөнгөө зориулалтын бусаар зарцуулсан байгааг ил тод зарлана. Цементийн үнийг тогворжуулна гэж хөтөлбөрт хамрагдсан компаниудыг шалгах ажлын хэсэг гаргалаа. Хөрөнгө оруулалт 400 орчим тэрбум төгрөгөөр тасраад байгаа. Гэхдээ бид нийт дүнгээр тооцвол түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.

6

Эдийн засгийн хөгжлийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга н.Батхүрэл: -Тендэр нь зарлагдаагүй, гэрээ нь байгуулагдаагүйгээс хөрөнгө оруулалт тасалдсан. Төсвийн орлогоос хамаараад хөрөнгө оруулалт багассан тал бий. Хасагдаж байгаа обьектуудын хувьд зам, барилгын ажил дээр Чингис бондын санхүүжилтээр солигдож байгаа.

6

Шадар сайд Д.Тэрбишдагва: -Төсвийн хөрөнгө оруулалтаар улсын болон орон нутгийн хэмжээнд 2400 орчим арга хэмжээ хийж байна. Зураг төсөв дээр мөнгө суулгахдаа харилцан адилгүй гарчээ. 64 зураг төсөвгүй төсөл ч байгаа. Орон нутагт мөнгө суулгаж, юм хийх гэж байгаа дүр үзүүлэхээ болих хэрэгтэй. Худалдан авах ажиллагаа 394 төсөл дээр хийгдсэн. Цаашдаа цахим худалдан авалтыг эрчимжүүлнэ. 2400 гаруй тендэрээс 394 төсөл дээр зарласан.

6

Сангийн сайд Ч.Улаан: -630 орчим тэрбум төгрөгөөр улсын төсвийг санхүүжүүлсэн. Санхүүжилтээс ажил тасраагүй. Төсвийн орлого тасалдах янзтай байна. Импорт, экспорт, Оюутолгойн гэрээнээс нийтдээ нэг их наяд төгрөг тасалдлаа.  Үлдсэн хугацаанд 200 гаруй тэрбум төгрөгийн орлогыг нөөц бололцоогоо дайчлан бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Холбогдох хариуцлагыг тооцож байгаа шүү.

5

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: -Манай дүүрэг дээр 10 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй. Энэ хүүхдүүдийг хамруулахын тулд 100 цэцэрлэг хэрэгтэй. Гэтэл төсвөөр баригдах  дөрвөн цэцэрлэг ч баригдаагүй өнөөг хүрч, төсвийн тодотголоор хасагдлаа. Энэ олон мянган хүүхдийн хувь заяаг яах вэ, хотын захирагч аа?

6

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: -Улаанбаатарт газар чөлөөлөх ажил дээр иргэдтэйгээ тохиролцож чадаагүй, зураг төсөвгүйгээр орж ирсэн тендэрүүд байна. Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт энэ асуудал гарсан. Сонгинохайрхан дүүргийн тухайд зураг төсөв нь дутуу хийгдсэнээс ажил нь хойшилсон мэдээлэл байна. Газрын нөхөх олговор нь шийдэгдээгүй, зураг төсөвгүй тендэр байснаас хөрөнгө оруулалт нь хийгдээгүй асуудал гарч байгаа.

6

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Таван зүйл заалттай УИХ-ын тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байна.  УИХ-ын тогтоолыг хэн таслаад байна вэ?

5

Шадар сайд Д.Тэрбишдагва: -С.Ганбаатар гишүүнтэй санал нэг байна. Зураг төсөвгүй объект баригдахгүй жил ирэх тусам төсвийн хэмжээ нь нэмэгдээд хийгдэхгүй байдаг ажил байна. Төсөв хэтэрсэн объектуудыг гүйцэлдүүлэх хэрэгтэй.

6

Сангийн сайд Ч.Улаан: -Төсвийн орлогыг гүйцэлдүүлэхээр ажиллаж байна. Гадаад хүчин зүйлээс шалтгаалж орлого тасалдах үзэгдэл байна. Хөрөнгө оруулалтыг зураг төсөвгүй объект л ажлыг эхлүүлэхгүй чангааж байгаа. Цаашдаа зураг төсөвгүй объектод мөнгө суулгадаггүй болчихвол ажил явна. Чингис бонд болон Хөгжлийн банкны мөнгө төсөвт орохгүй байна гэсэн шүүмжлэлийг хүлээн авч байна. Төсвөөрөө дамжуулах нь эдийн засаг санхүүгийн бодит дүр зургийг харж болно. Оюутолгойн гэрээнээс бол 400 гаруй тэрбум төгрөг тасалдаагүй. Гэрээ хэлцлээр мөнгө авах байсан юм. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.

6

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Засгаас өгсөн мөнгийг тэр жилд нь зарцуулаад, заасан объектыг барьж болдог. Хэдий хэмжээний зам бариад байна вэ?

6

Зам тээврийн сайд Л.Гансүх: -Замын ажил үргэлжлээд явж байна. Замын-Үүд, Сайншанд аймгийн төв 11 дүгээр сарын сүүлчээр баригдаж дуусна. Чингис бондын хөрөнгөөр хийгдэж байгаа 570 тэрбум төгрөгнөөс 440 тэрбум төгрөгийн замын ажил хийгдээд явж байна. Оны эцэст замын ажлын гүйцэтгэл гарна байх. Цаг агаарын байдлаас шалтгаалан ажил явагдаж байна.

6

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Хариуцлагын асуудлыг УИХ ч, Засгийн газар ч тал талдаа өргөн хүрээнд авч хэлэлцмээр байна. Засгийн газрын хүрээнд хариуцлага хүлээхэд бэлэн байна. 20 гаруй жил буруу тогтолцоотой явж, үүнийг өөрчилье гэж би хэлсэн. Зураг төсөв байдаггүй, төсөвлөсөн мөнгийг нэмдэг, 500 метр зам тавих ажил аваад дөрвөн жил дараад хэвтдэг гэх мэт дутагдал байна гэлээ.

6

Ийнхүү төсвийн тодотголын хуультай холбогдуулан Засгийн газрын сайд нар гишүүдийн асуултад хариулж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

5

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bidnii amidral ulam l hud bolj bn.:
AH-d bid itgel uguud 2 jil bolloo. Unuudriig hurtel buruugaa busdad chihseer l bh uu. Ta nar bid chadna saihan bolgono l geed l bsan bolomjiig chin ugluu yagaad hiij chadahgui bj buruugaa busad uruu chiheed bn. Chadahgui bol chaddag hund ni ug. Ta nariin chadah zuil chin hudlaa yarih, hun hoshgoruulah l yum bn. Udur ireh tusam yum uned orj bidnii amidral hund bolj bn.
2013-10-19
Ажиглагч:
Уран хөвшин донгодохыг хөхөө шувуу ч чадна
2013-10-17
hulguu.:
ta nar odoo bolildoo yum l bol ardchilsan nam geh yum tegej yariwal ter mah, man namuud turiin tolgoid 20 garui jil baihdaa bidend yadaj hagarhai toosgo ch vldeelgvi uursduu halaasaa dvvrgee biz dee. ard irgediin amidral doroitoh ehleliig huwisgalt namiin huwalznuud l tawisan sh dee
2013-10-17
гишүүн сайд:
гишүүд сайд байгаад элбэгдорж буруутай эхний сануулгаа хатуу анхаарч хориглосон бол ийм байгаа ч үү, өөрийнхөө ярьсан сануулгаа дутуу алсан могой шиг орхисон учир эдэнд даврах боломж олгож гар хөлөө хүлүүсэн учир элбэгдорж хамт хариуцлага хүлээх ёстой бүгдээрээ огцорцгоо тоодгоруудаа
2013-10-17
гишүүн сайд:
Засгийн газрын бүх гишүүд УИХ-ын гишүүн байхад ЗГ-ыг огцруулах, хариуцлага тооцох тухай мөрөөдлөө орхи. Анхнаасаа яах гэж ЗГ-ын гишүүдийг УИХ-ын гишүүдээс тодруулсан юм бэ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм эрхэм гишүүд ээ.
2013-10-17
......:
АЛТАНХУЯГаа унэхээр чадахгуй байна шдээ. Тэгээд хариуцлагаа хулээгээд ОГЦОРЧООЧ. Даанч чадахгуй л дээ.
2013-10-17
МОНГОЛ:
АРДЧИЛСАН НАМ ИХ ООДОРЧ БАЙНА БАТҮҮЛ ХҮН АЛСАН БОЛОХООС ӨӨР ЮУ ХЙИСЭН НӨХӨР БЭ ОХИН НЬ ЗАЙСАНД ҮНЭТЭЙ ХАРШ СҮНДЭРЛҮҮЛЭЭЭД.........ДАРААГИЙН СОНГУУЛЬ АРДЧИЛСАН НАМ АРДЫН НАМ ШИГ БОЛНО ДОО..........ДЭМЖЭЭРЭЭ МОНГОЛЧУУДААА..............
2013-10-17
АРД ТҮМЭН:
ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХГҮЙ ЮМНЫ ҮНЭ ӨСЧ БАЙХАД ДАРГААГИЙН СОНГУУЛЬД АРДЧИЛСАН НАМЫГ ГАРГАХГҮЙ БАЙЦГААЯ
2013-10-17
мОНГОЛ ХҮН:
АЛТАНХУЯГ ХУДЛАА БҮДҮҮЛЭГ ЗАГНАХАА БОЛЬ ЮМ АСУУХААР ТОО БАРИМТААР БИШ ХЭРҮҮЛЧ АВГАЙ ШИГ ХАРИУЛАХ ЮМ ЭНЭ НӨХӨРТ АЙЖ ИЧИХ ЮМ АЛГАА АРД ТҮМЭН ХАРСААР БАЙТАЛ ЯДУУРЧ ЮМНЫ ҮНЭ ГЭРЛИЙН ХУРДААР ӨСЧ БАЙХАД ВАЛЮТ ӨССӨӨР БАЙХАД БҮХ ЮМ ОК ГЭЭД БАЙХ ЮМ АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАРААГИЙН СОНГУУЛИАР АРДЧИЛСАН НАМ БУДАА БОЛНО............ УДААН ДАВРУУЛАХГҮЙ ШҮҮ ТА НАРЫГ
2013-10-17
Irgen:
Ajliin bair bagasch, umnii une nemegdseneer ard tumnii amidral muudaj bna sht ee maluudaa
2013-10-17
хариуцлага:
цагаа тулбар хариуцлага хүлээхгүй ш дэ хариуцлага хүлээх цаг нь ааль эрт болчихсон
2013-10-17