Мухамед Мурсиг хорих хугацааг сунгав

Каир хотын давж заалдах шатны шүүхээс гаргасан мэдээллээс үзвэл түүнд тулгаад байсан хэргүүд дээр тагнуул хийж, үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэсэн нэг зүйл анги нэмэгдэж байгаа гэнэ. Мурси нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа өөрийн эрх мэдлийн хүрээг тэлэх бодлого барих болж үүнээс үүдэн ард түмний эсэргүүцэлтэй тулгарсан юм. Ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрч цэргийнхэн Мурсиг огцруулж, гэрийн хорионд оруулсан билээ. Мурсигийн хорих хугацааг дахин сунгасан нь “Ахан дүүс” бүлэглэлийг хөдөлгөөнд оруулах нь гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ