АНУ төсвөө баталлаа
АНУ-ын Конгресс яаралтай хуралдаж, ирэх жилийн төсвөө баталлаа. Ерөнхийлөгч Барак Обамагийн эрүүл мэндийн хууль болон гадаадын өрийн хязгаарыг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг бүгд найрамдах намыхан ардчилсан намынхантай тохиролцоонд хүрсэнээр батлав.
Сенатын танхимд улсын төсвийг 81/18 гэсэн саналын харьцаатайгаар баталжээ. Танхимын хуралдаанаас баталсан ирэх оны улсын төсвийн хуулинд Барак Обама гарын үсэг зурж баталгаажуулснаар улсын зарим агентлагуудын үйл ажиллагааг сэргээхийг хүссэн байна. Засгийн газрын санхүүжилтыг ирэх нэгдүгээр сарын 15-ныг хүртэл шийдвэрлэж, гадаад өрийн хязгаарыг ирэх хоёрдугаар сарын 7-ныг хүртэл түр нэмэгдүүлэхээр болсон гэнэ. Конгресс Засгийн газрын санхүүжилтийг ирэх 2014 оны нэгдүгээр сарын 15 хүртэл шийдсэн учраас хэсэг хугацааны дараа АНУ-ын өнгөрсөн хагас сарын хугацаанд үүссэн хүндрэлтэй дахин тулгарч болзошгүй гэдгийг ерөнхийлөгч сануулжээ. Хамгийн эхэнд эрүүл мэндийн салбарыхан ажилдаа орлоо гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ