Төсвийн тодотгол "хэрүүлийн алим" дэгдээв

6
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Дөрөвхөн сарын өмнө улсын төсөв тасалдлаа гэхэд Ерөнхий сайд тасалдаагүй, юу яриад байгаа юм гэж байсан. Өнөөдөр их наядаар нь улсын төсөв тасалдуулчаад, төсвийн тодотгол оруулж ирлээ. Дөрвөн сарын алсын хараагүй Ерөнхий сайдтай байна. Өнгөрсөн онд энэ төсвийг хэлэлцэхэд зураг төсөлгүй барилга их байна, хулгайн, авилга үнэртсэн төсөв байна гэж хэлсэн. Гэтэл энэ чигээр нь баталъя гээд баталсан. Энэ Ерөнхий сайд ажил хийх гэж ирсэн юм уу, ард түмнийг хуурах гэж төрсөн юм уу. Гадаад худалдаа 50 хувиар тасарсан, гадаад өр нь Төсвийн тогтвортой байдлын хуулиас хэтэрсэн, валютын ханш өссөн, бизнес эрхлэгчид өрөнд ороод байна шүү. Нүүрс шуудайлж зарахаас өөр зүйл хийхгүй байна. Ерөнхий сайд гишүүдийг доромжилж, алсын хараагүй, ажлаа хийж чадахгүй байгаа. Ийм Ерөнхий сайдтай Монгол Улс цаашаа явахгүй. Дандаа худлаа ярьдаг, хүн хуурдаг, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг Ерөнхий сайдтай улс орон дампууралд хүрнэ. Одоо зогсоо. Концевцийн тухай хуулиар 2013 онд нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд баталдаг юм, Ерөнхий сайд аа.
6
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Намайг гүтгэж болно, доромжилж болно. Та нар намайг микро гэнэ үү, нүүрсчин гэнэ үү яаж ч доромжилж болно. Энэ жилийн төсөв авлига шингэсэн биш авлигыг багасгасан төсөв байсан. Хэн нэгний хэлснээр нүдээ аниад төсвөө баталж болно, даанч би тэгж чадахгүй. 60 тэрбумаар барилга баригдаж, тав арван жилээр баригдахгүй мөнгө нь нэмэгдээд байгааг би тэвчиж чадахгүй шүү. Үүнийг цаашдаа ч багасгана. Манай Засгийн газрын гишүүд тэмцэнэ. Төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувиар нэмэгдсэн тохиолдолд төсвийн тодотголыг өргөн барьдаг. Ж.Батзандан гишүүний хэлж байх үед төсвийн алдагдал ДНБ-ний гурван хувьд хүрээгүй байсан юм. Өмнөх Засгийн газрууд нүүрс ярьдаггүй байсан байж болно. Манай Засгийн газар ярина шүү. Авлигатай тэмцэж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаа ч тэмцсээр байх болно.
6
УИХ-ын гишүүн А.Тлейхан:
-Засгийн газар ажлаа муу хийсэн учраас төсөвт тодотгол хийж байгаа. Та үнэ өсөөгүй гээд л худлаа яриад байна. Үнэн бодит байдлыг ярихгүй байна шүү. Баян-Өлгий аймагт баригдах авто оношлогооны төвийг энэ төсвөөр хасаад оруулж ирсэн байна, яагаад?
6
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Бид олон түмний хөрөнгийг хэмнэх гэж оролдож байна. Баян-Өлгий аймагт оношлогооны төв барина гэснийг би хойшлуулсан. Хувийн хэвшлийнхэн хийг л дээ. Баян-Өлгий аймагт бензиний үнэ нэмэгдээд байгаад харин анхаарал хандуулж байна.
6
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
-Төсвийн орлого тасалдсаныг асуухаар тойроод яриад байх юм. Орлого тасалдсанд Америк, Хятад хоёр л буруутай, Засгийн газар буруугүй юм байна, тийм үү. Хариуцлагыг яаж тооцох гээд байгаа юм бэ? Төсвийн төлөвлөлт зөв юм уу? Булган аймагт номын сангийн барилга хасагдаад байна. Булган аймгийн гүүрний санхүүжилт хаана шилжиж байна вэ?
6
Сангийн сайд Ч.Улаан:
-Орлого нийт дүнгээрээ 1,8 их наяд төгрөгөөр тасрахаар байна. Үүний 95 хувь нь бидний үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй экспорт, импорт, Оюутолгойгоос авах орлогоос хамаарч байна.
6
Зам, тээврийн сайд Л.Гансүх:
-2,3 тэрбум төгрөгийн өртөгтэй явган хүний гүүр барих байсан. Нэг тэрбум төгрөгийг 2014 оны төсөвт суулгаад өгсөн. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн яам хассан байсан.
6
УИХ-ын дарга З.Энхболд:
-Явган хүний гүүр барихад хоёр тэрбум төгрөг зарцуулж байгаа юм уу? Автомашин явахгүй юм уу.
-Явган зорчигчийн гүүр.
6
Уул уурхайн сайд Д.Ганхуяг
-Нүүрсний үнэ 40 гаруй хувийн уналттай байна. Компаниуд үнэ буурсан үед тээвэрлэж байгаа учир алдагдалтай ажиллаж байгаа. 10 гаруй сая тонн нүүрс экспортолсон. "Эрдэнэс Тавантолгой" "Чалко"-той хэл амаа ололцсон. Оюутолгойн тухайд нөөц ашигласны төлбөрийн тухай асуудал байгаа. Зэс, алтны нөөц ашигласны төлбөр авахаар байсан ч гэрээгээр авах боломжгүй болсон. Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан. Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа, энэ саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариулт өгсөн. Хэлэлцээ байнга явагдаж байна.
5
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Төсвийн тодотгол дээр яагаад орон тоог нэмээд оруулаад ирэв ээ. Ядаж энэ онд орон тоог нэмэхгүйгээр явж болоогүй юм уу. Дээр нь зардал их нэмэгджээ.
5
Сангийн сайд Ч.Улаан
-Орон тоо төсөв батлагдсанаас хойш албан ёсоор шийдэгдсэн учир төсвийн тодотгол дээр оруулж ирж байна. Хуулийн дагуу орон тоо нэмэгдэж байна.
5
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
6
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ