"Эдийн засгийн хөгжлийн яамныхан битгий нуугдаад бай"

img

Гишүүд он дамжин баригдаагүй, хийгдээгүй байгаа хэдэн объект байгааг Засгийн газраас давтан лавлаж байв. Гишүүдийнхээ тавьсан асуултуудыг УИХ-ын дарга ч нэг бүрчлэн Засгийн газрын сайд нараас тодруулж байлаа. Дараа онд баригдахаар гүйцэтгэл нь дутуу байгаа хэдэн объект байгааг Эдийн засгийн хөгжлийн яамнаас тодруулахад, материалаа эргэж харна гэж хэгжүүрхсэн нь спикерийн эгдүүг хүргэв. Тиймээс ч тэрбээр "Засгийн газрын гишүүд асуултад бэлэн бай" хэмээж байв. Түүнчлэн нэлээд объектууд төсвийн тодотголоор хасагдаад оруулж ирсэн. Тиймээс гишүүд тойрогт нь хийгдэх ажил ягаад хасагдсаныг онцлон асууж байсан. Энэ бүхэнд Эдийн засгийн яамныхан хариулахаар байсан боловч сайд нь гадаад айлчлалаар явж, дэд сайд нь чуулганы хуралдаанд тогтож суухгүй гарч гүйгээд байсанд УИХ-ын дарга "О.Чулуунбат хаашаа алга болчихов оо, Эдийн засгийн яамныхан битгий нуугдаад бай, гишүүдийн асуултад хариул" хэмээн дахин үүрэгдэв.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
Юу ч хийгээгуй юм чинь нуугдаж зугтахаас оор яах юм бэ дээ.
2013-10-17