Алтны татвар буурвал нөөц нэмэгдэнэ

img

Монголбанкинд тушаах алт эрс буурч жилдээ 2-3 тонн болсон. Хуучин 25 тонн хүрч байсан алтны нийлүүлэлт 10 дахин багасчээ.

Сүүлийн үед алтнаас авах татвараас болж хулгайгаар их хэмжээний алтны худалдаа хийгдэх болсон. Хулгайгаар алтаа гаргана гэдэг мөнгөө гадагш нь алдаад байна гэсэн үг.  Гадныханд алдаад байгаа мөнгө Монголдоо үлдэх сайн талтай. Иймд Монголбанкинд алт төвлөрүүлэх шаардлагтай. Маш цөөхөн нь хил дээр баригдаж байна. Бусад нь ямар нэгэн аргаар зохицуулчихдаг. Маш их хэмжээгээр хууль бусаар, хулгайгаар хилээр гарч байгаа.

Монголбанкинд алт тушаасан нөхцөлд 10 хувийн татвар авдаг байсан. Харин  шинэ зохицуулалтын хүрээнд 2.5 хувь болгож бууруулахаар байгаа. Татварын энэ буурсан хэмжээ нь Монголбанкинд алт төвлөрүүлэх хөшүүрэг болно гэж үзэж байгаа юм.

Мөн олборлолт явуулаад байгаа мөртлөө алтаа тушаахгүй компаниуд зөндөө бий. Тайлан бичихдээ алт гарсангүй гээд биччихдэг болсон нь үнэн. Эдгээр компанийн олборлож буй алтны хэмжээ ил тод болоод ирнэ. Ер нь бид хэдий  хэмжээний алт олборлоод байна, хэдэн төгрөгийн орлого олоод байна гэдгээ мэдмээр байгаа юм.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
ene ix altaa ochnoon asuudal bolj gadagsh ni gargaj bhaar mongol bankandaa ogii l doo humuusee. ur achid maani heregtei shdee
2013-10-17
MGLG:
Hynalt gej bhgui bolohoor hulgai hiilgui yahabdee
2013-10-17