Тэргүүний геологчдын тоог нэмлээ

img

Геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ой, Монголын геологичдын баярын тохиолдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тушаалаар энэ салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр өнөөдөр шагналаа. Энэхүү шагналыг Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган гардуулан өгчээ. “Тэргүүний геологич”-од шагнал гардуулах үеэр дэд сайд нийт геологичиддоо ойн баярын мэнд хүргээд “Геологчид та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд олж нээсэн орд газрууд монголын нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа” гэдгийг онцолсон байна.

 “Тэргүүний геологич” хүндэт тэмдгээр “Шижир талст” ХХК Ерөнхий геологич Ц.Ганболд, “Алтан Эрхэст Од” компанийн Ерөнхий менежер Р.Эрдэнэбаяр, ГСТ-ийн минералогч Ш.Тунгалаг, “Топкад” компанийн инженер, геологич Ж.Мянгаа, ГТЛ-ийн Боловсруулалтын инженер Н.Болормаа нарын 17 геологич шагнуулсан байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ