
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовски ирэх даваа гаригт манай улсад ажлын айлчлал хийх гэж байна. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польш Улсын Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан ууулзалт болон албан ёсны хэлэлцээ хийх юм. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Польшийн Ерөнхийлөгчтэй уулзахаар төлөвлөжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ