Хилари Клинтон торгуулав
Их Британ улсад дипломат ажлаар айлчлаад байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтонийг автомашинаа буруу газар тавьсан хэмээн үзэж торгууль ногдуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Түүний машин зогсоолд 45 минут зогссон зогсоолын мөнгөө өгөөгүй байна. Улмаар замын цагдаа шаардлага тавьж түүнийг 127 ам.доллараар торгожээ. Энэ явдалд Лондон хотын Вестминстерийн ордны төлөөлөгч “Торгууль тавьсныг хатагтай Хилари Клинтон ойлгоно биз. Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх ёстой” хэмээжээ. Хилари Клинтон энэхүү үйлдлээ “Болчимгүй үйлдэл байлаа, би торгуулиа төлөх болно. Английн замын цагдаа нараас АНУ-ын цагдаа нар суралцах хэрэгтэй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ