Британи юанийн худалдааны төв болно
Их Британи Хятадтай ажил хэргийн харилцаагаа гүнзгийрүүлсээр байна. Британийн эрх баригчид Хятадын банкны салбар байгуулахыг зөвшөөрч холбогдох хууль тогтоомжоо хялбаршуулснаар юаниар худалдаа хийх Европ дахь гол төв нь болох гэж байна.
Тус улсын Сангийн сайд Жорж Осборн “Хятадын санхүүгийн томоохон байгууллагууд Британийн банктай шууд харилцах боломж нээгдсэн” гэж мэдэгджээ. Эдгээр алхмуудыг хийснээр зөвхөн Хонконгоор дамжуулж хийдэг байсан гүйлгээнүүд илүү хялбар болж байгаа гэнэ. Хоёр талын хэлэлцээний гол ололтын нэг нь Британийн банкуудад 80 тэрбум хүртэл юанийн хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрчээ. Мөн Британийн эрх баригчид Хятадын бизнесмэнүүдэд визийн хөнгөлөлтийн журмыг гаргасан байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ