Жанжин клубын ойролцоо “Түмэн Амгалан” хотхон сүндэрлэнэ

img

Нийслэл хотын иргэдийн аян тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг хангахын  тулд юуны түрүүнд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан хэрэгжүүлж байгаа  өнөөдөр дахин шинэ хорооллын шав тавих ёслол боллоо.Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ботаникийн цэцэрлэгийн урд хэсэгт “Гранд лайн” компанийн  “Түмэн Амгалан” цогцолбор хотхоны нээлтээ хийв.

.

Тус хотхон нь 13 га газарт орон сууцны 35 блок барилга, олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний цогцолбор, тус бүр нь 940 хүүхэд хүлээн авах дунд болон ахлах сургууль, тус бүр нь 140-250 хүүхдийн хүчин чадалтай нийт 800 хүүхдийн цэцэрлэг, 2800 автомашины газар доорхи авто зогсоол, олон нийт төрийн үйлчилгээний байгууллага болох хороо, цагдаагийн тасаг, өрхийн эмнэлэг, бүхий цогцолбор болон сүндэрлэх аж.

.

“Түмэн амгалан” цогцолбор нь төсөлд хамрагдсан 13 га талбайнхаа 6.4 га газрыг зүлэг мод бүхий ногоон байгууламж байхаар төлөвлөсөн гэнэ. Мөн орон сууцны тухайд хамгийн хүндрэл болдог гаршийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, байр хоорондох зайн хувьд 100-150 метр, орон сууц  байх ногоон байгууламж, усан сантай байх гэнэ.

.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ж.Цэрэннадмид

Өнөөдөр нээлтийн баяр хийж байгаад тун баяртай байна. Манайх 0.4 газраа хоёр өрөө байраар солихоор боллоо. Харин төлөвлөж байгаа хотхон нь сургууль, цэцэрлэг, үйлчилгээний цогцолоборыг бүгдийг нь хамарсан сайхан хороолол болох гэж байгаад тун баяртай байна.

.

Баянзүрх дүүргийн 12 хорооны иргэн З.Цэцэнхүү

Манай хорооны нутаг дэвсгэр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах тухай мэдээлж байсан. Гэтэл ямар нэгэн ажил хийгдэхгүй удаашралтай байсан болохоор санаа зовинож байлаа. Үнэхээр энэ гэр хороололд амьдраад олон жил боллоо. Миний хувьд 0.7 га газартай, хашаандаа ногооны газар, мод үржүүлгийн талбайтай, зоорьтой байсан. Гэхдээ хэзээ болтол гэр хороололдоо агаар, хөрсний бохирлдолтой, нүүрс үнстэйгээ үзууралдаж байхав дээ. Энэ Грандлайн компданийн хувьд үнэхээр өвөрмөц шийдэлтэй, сайхан хороолол босгох гэж байна. Бид хашааныхаа газрыг солиод 3-4 өрөө байраар солихоор эхний хоёр талт гэрээгээ хийсэн байгаа. Дараа нь гурвалсан гэрээгээ хийж, орон сууцтай болох боломжтой болсондоо баяртай байна.

.

“Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал н.Мөнхжин

:

-Шинэ хорооллынхоо талаар танилцуулаач?

-Бид өнөөдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Жанжин клуб дахь “Түмэн Амгалан” цогцолборын шав тави гэж байн. Нийт 13 га газрыг хамарсан 167 айлын хашаа, 250 өрхийг хамарсан нутаг дэвсгэрт дээр “Түмэн Амгалан” цогцолбор сүндэрлэнэ.

.

-Иргэдтэй хэрхэн тохиролцсон бэ. Тулгарсан бэрхшээл  юу байв?

-Бид ажлаа энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн, тулгарсан бэрхшээл нилээн байсан. Хамгийн түрүүнд иргэдийн хөрөнгийг ямар хэлбэрээр  үнэлэх вэ. Бүтээн байгуулалт хийгдээд эхлэхээр ямар  хэлбэрээр иргэдэд ээзэмшүүлэх вэ гэж харилцан ярилцаж зөвшилцсөн. Ингээд 700 мкв хашааг 120 мкв  орон сууц, иргэдийн амьжиргааг сайжруулах үүднээс үйлчилгээний төвд өрх бүрт үйлчилгээний зориулалтай 5 мкв газрыг эзэмшүүлэх гэрээ хийж байна.

.

-Ажил төлөвсөний дагуу явагдаж байгаа юу?

-Энэ жилийн хувьд дэд бүтэц болоод  дулаан, зам  зэрэг ерөнхий төлөвлөлтийн ажлаа хийлээ. Энэ хүрээнд зохих шийдвэрлэх ажлуудыг хийгээд шаваа тавьж байна. 2014 оны  нэгдүгээр улиралд эхний 500 айлын орон сууцыг ашиглалтад оруулна.  2016-2017 онд бүрэн ашиглалтад оруулж дуусгана  гэсэн төлөвлөгөөтэй.

:

-Энэ хавийн газрыг хөрсний ус ихтэй гэж ярьдаг. Хөрсний усны шинжилгээг хэр хийсэн бэ? 

-Энэ газар ерөнхийдөө усны судалтай газар гэж яригддаг. Бидний хувьд мэргэжлийн байгууллагуудаар зохих судалгааг хийлгэсэн. Хөрсний ус газрын гүнд 14 метрээс мэдрэгдэж байгаа. Манай барилгуудын подвалийн давхар нь газрын гүнрүү 4 метр хүртэл  байна. Тийм болохоор манай барилгуудад хөрсний ус нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан.

:

 “Гранд лайн” компанийн захирал Б.Чулуудай:                                             

-Бид гадна дотны олон байгууллагатай хамтарч зураг төслөө гаргах гэж багагүй хугацаа зарцуулсан. Ерөнхий бүтээн байгуулалтын ажил ирэх хавраас эхэлнэ гэсэн тооцоотойгоор ажиллаж байна. Эхний ээлжийн барилга 2014 оны эхний улиралд ашиглалтад орно. 2015, 2016 онд багтаан бүхий л бүтээн байгуулалтаа дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Барилгаа төмөр бетонон шийдлээр барина.

:

-Жанжин клубын энэ хавийн газрыг намгархаг, гүний устай газар. Энэ нь барилгын чанар стандартад нөлөөлөх үү?

-Барилга барих газрын ойр орчимд гүний ус, намаг байхгүй. Бид Швейцарийн компанитай хамтран ямар нэгэн чийг, ус зэрэг асуудлыг хамгийн сүүлийн үеийн технологиор шийднэ.

.

-Санхүүжилтийг танай компани эхний ээжлид өөрсдөө шийдээд байгаа гэсэн. Хэрхэн ашиг гарган ажиллахаар төлөвлөсөн бэ?

-Бид санхүүжилтээ өөрсдөө гаргаад, хөрөнгө оруулагчидтай хамтарч  ажиллаж байгаа.

:

Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг

.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд эхний ээлжид 12, дараа нь 8 газар дахин төлөвлөхөөр болсон. Бид хувийн хэвшилтэй хамтран ажиллаж, иргэдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулалтууд хийгдэж байна.

:

-Ер нь гэр хорооллыг дахин төлөвлөх  ажлыг хийхэд ямар хүндрэл үүсч байна?

-Иргэд, хувийн хэвшил, төр хамтран хэрэгжүүлж байгаа тул хүндрэл, асуудал харьцангуй гайгүй байгаа. Барилгын компаниуд ямар нэгэн албан байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан бол одоо иргэдээсээ зөвшөөрөл авдаг болсон нь тун сайшаалтай байгаа юм. Гурван талт гэрээ байгуулагдахаар иргэд ч, төсөл хэрэгжүүлж байгаа байгууллагад ч эрх, үүрэг үүснэ. Бүх хүндрэлтэй асуудлууд гурван талт гэрээгээр зохицуулагдах юм.

:

-“Түмэн Амгалан” цогцолборын санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Бид санхүүжилтийг маш сайн тооцоож байгаа. Энэ цогцолбор хорооллын хувьд  маш том бүтээн байгуулалтын ажил байгаа. Ерөнхийдөө дэд бүтцийг энэ компани хийнэ. Мөнгийг улс, нийслэлийн төсвөөс гаргана. Дээр нь баригдах барилга, орон сууцаа энэ компани барина. Харин сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг бүтээн байгуулалтын зардлыг улс, нийслэлийн төсвөөс гаргана. Тиймээс санхүүжилтийг үе шаттайгаар дэмжиж өгснөөр төсөл маань хэрэгжих юм. Бүтээн байгуулалтын эхний санхүүжилтэд “Грандлайн” компани 30 сая ам.долларын зээлийн шугам нээлгэсэн. Бид  энэ компаний ажлыг шалгаж, төсөл хэрэгжүүлэх чадвартай эсэхэд нь дүгнэлт гаргасан тул иргэдэд ийм бүтээн байгуулалт хийгдэнэ гэсэн танилцуулга хийж байна.

:

-Газраа огтхон ч чөлөөлөхгүй гэж байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нэгэнт гэрийн нь ойролцоо, нүднийх нь өмнө сайхан бүтээн байгуулалт босоод ирэхээр иргэд өөрийн эрхгүй дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

П.Наран

Гэрэл зургийг Б.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаагий:
энэ хотхон баригдсан болвуу
2024-02-21
зочин:
ажил хийж байгаа хүнийг дэмжих хэрэгтэй , хэний хүүхэд байх нь хамаагүй штэ
2014-05-01
хаагий:
энэ хотхон баригдсан болвуу
зочин:
хамрагдаж чадаагүй юмнуудын * нь гоожлоо л доо бүр амжилт хүсье
2014-05-01
зочин:
Ийм сайхан бүтээн байгуулалтыг санаачлан хэрэгжүүлж буй Хотын захиргааны удирдлагуудад талархаж байна.Хотоо сайхан болгоход сэтгэл нэгтэй байгаа гэр хорооллын иргэд та бүхэн эвбэл хүчтэй гэдгээ харуулж буйд талархаж байна. Та нарыг түлээ усаа зөөсөн амьдралд нь байлгаж ганц сая төгрөгөөр хуурдаг төрөөс төрсөн тэрбумтануудын амьсгаа нь давчдаад үхэх гэж байгааг энэ сайтаас хараад инээд хүрч байна. Гэр хорооллынхон тэрбумтануудаас дутахгүй амьдрах эрхтэй.Та нар улс орноо хөгжүүлэх уужим ухаантай гэдгээ харууллаа.
2013-10-19
эр хүн:
тэнэг монголчуудаа хоорондоо ингэж юм хйих гэж байгаа нэгнээ хэмлэж байхааар нийлээд хот байгуулахад яаадгийн бэээээ.
2013-10-18
Лхагваа:
Харин ч хог шороо шавар шавхай бужигнасан өмхий газарт ийм гоё хороолол барих гэж байхад дуугай байх хэрэгтэй ш дээ. Хэний хөрөнгөөр хэн барьж хэн баяжих ямар хамаа байнаа. Гол нь нүүрс түлэхгүй усанд явахгүй дулаан цэвэрхэн орчинд амьдрах нь чухал бишүү. Хашаагаа байраар сольж байж баярлаал чөлөөлөх хэрэгтэй. БИТИЙ ИНГЭЖ АТААРХАЖ БАЙГААЧЭЭ МОНГОЛЧУУДАА
2013-10-18
Anund:
Ta nar ard tumnee denduu doromjolj baina.Hotiin darga ni huudee zoriulj tom business beldej ugsun baina daa.Yamar shalguuraar iim erh avdag bol? Mongol maani udahgui sunuh baihaa!
2013-10-18
Болд:
Энд нар чинь бас тэгээд ямар сонин нэр сонгоо вэ? Түмэн Амгалан ч гэх шиг. Арай нөгөө Манжийн хааны хүндэтгэлийн нэр биш биз дээ. Хэн энэ нэрийг сонгосныг хэлээд өгөөч
2013-10-18
хөөрхий дөө:
аавын чинь амалсан хаус яасан бэ? батүүлийн чулуудай аан?
2013-10-17
erdene baavai:
Хотын дарга Бат-Үүл хүүдээ боломжийн газар боломжийн хөрөнгө шийдэж өгч байгаа юм байна. 30 тэр бумын хөрөнгийн баталгааг албан тушаалаар хааж байгаа юм байх даа. Энэ компани 30 бүү хэл 3 тэрбумын хөрөнгөгүй компани
2013-10-17
Иргэн:
Амаглан хороолол барь буй байгууллагад 30-н тэр бум төгрөгийн ашиг гарч байгаа. Иргэд хохирч хотын дарга найзуудтайгаа хожиж байна.
2013-10-17
12-Р ХОРОО:
ЧӨЛӨӨТЭЙ АМЬДАРЧ АМЬСГАЛЖ БАЙСАН ИРГЭД ХЭДЭН БЕТОНОН ХАННЫ ЦААНА ӨДӨР, ШӨНГҮЙ ЭРГЭЛДЭН БҮЖИГЛЭНЭ. ХА,ХА,ХА
2013-10-17