Швейцарь банкны нууцаас татгалзана
Иргэдийн банкны хадгаламжийн хувийн мэдээллийг чанд хадгалдгаараа алдартай Швейцарийн банк Татварын харилцан мэдээлэл солилцох конвенцид нэгдсэн 58 дахь улс болжээ. Энэхүү гэрээнд нэгдсэнээр татварын шалгалтын үеэр зайлшгүй шаардлагатай мэдээллийг өгөх үүрэг хүлээдэг юм.
“Банкны нууц” гэдэг ойлголт 1937 онд гарчээ. Нууц хадгалах нь тус улсын бахархлуудын нэг байсаар ирсэн билээ. Гэвч сүүлийн үед тус улсын банкууд олон улсын янз бүрийн байгууллагын шахалтад орж татвараас зайлсхийж, авлига хээл хахуулийн эздийг дэмжигч гэсэн нэр томъёо зүүхэд хүрээд байгаа тул дээрх алхмыг хийжээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ