
Өнөөдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг анхааруулж байна.
Зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадйс орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас секундэд 4-9 метр, зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Дорнод Дарьгангын тал, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул голын сав газраар 1 хэм хүйтнээс- 4 хэм дулаан говийн бүс нутгийн баруун хэсгээр 9-14 хэм бусад нутгаар 3-8 хэм дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, 0-2 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ