Дэд хурандаа П.Өлзийсайханыг шүүнэ

Харин түүний өмгөөлөгчийн хэлснээр бол П.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, П.Өлзийсайхан долоон жилийн өмнө Замын цагдаагийн тасгийн байцаагч Н.Мөнгөнтулгад шаардлага тавьж маргалдсан байдаг. Улмаар нэг алгадсан. Гэхдээ Н.Мөнгөнтулгын биед гэмтэл учраагүй. Тэрбээр өөрөө ч П.Өлзийсайхан даргад ямар ч гомдолгүй. Миний биед ямарч гэмтэл учраагүйгээ хавтаст хэрэгт мэдүүлсэн. Гэтэл прокурорын газраас хэргийг долоон жилийн дараа сөхөж, хүнд гэмтэл гэдэг дүгнэлт гаргуулж хэрэг үүсгэсэн хэмээн өмнө нь хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж байсан билээ. П.Өлзийсайхан нь одоогоор ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ