Зам тээврийн асуудлаар санал солилцов

img

  УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-нд Оросын төмөр зам нээлттэй хувьцаат компанийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов болон ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Цыденов Алексей Самбуевич нартай уулзжээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү, Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн логистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан талаар танилцуулжээ. Мөн тэрээр, энэхүү Ажлын хэсэгт парламентад суудалтай бүх улс төрийн намуудын төлөөлөл оролцсоныг дурдаад, тус Ажлын хэсгээс хийж хэрэгжүүлэх гэж буй ажлаас танилцуулж санал солилцсон байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

good:
bathuu guia ta ooriinhoo kompanii asuudlaar yariagui gej uu.....yarihgui yasan uym ...
2013-10-18