Цэрэг татлага өнөөдрөөс эхэлж байна

img

  Энэ оны  I ээлжээр татагдсан цэрэг дайчдыг халах, энэ оны II ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Хуульд заасны дагуу Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татдаг бөгөөд зарлан дуудах хуудас авсан цэргийн жинхэнэ албанд татагдагчид нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй байдаг. Энэ жилийн хувьд цэргийн жинхэнэ алба хаагаагүй 1987 онд төрсөн 26 настай иргэд 3.700.000-5.210.00 хүртэлх мөнгөн төлбөр төлж цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжтой. Энэ төлбөрийн хэмжээ нь цэрэг татлагын комиссоор хэдэн удаа орж байснаас хамаарч өөрчлөгддөг юм байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд татагдаж буй залуусын хувьд жингийн дутагдалтайн улмаас тэнцэхгүй байх тохиолдол өмнөх жилүүдэд ихээр гардаг байсан. Харин энэ жил эмчийн үзлэгээр орж буй залуус нүд, мэс ажилбар, чих хамар хоолойн өвчнөөс шалтгаалан тэнцэхгүй байх тохиолдол гарч байгааг нийслэлийн Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар хэлж байсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусч, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Халх эр :
Монгол цэргээр яахын? Бид тэгээд Хятадтай байлдах уу, эсвэл Оростой юу? Үүнийхээ оронд улсаа цэрэггүй бүс болгож дэлхий дахинд зарлаад одоо байгаа зэр зэвсгээ бүгдийг нь Аль-Кайдад бөөн доллараар зараад, хоолны сав энэ хэдэн цэрэг, офицеруудаараа зам тавиулж, Хөшөөтийн онгоцны буудал дээр газар шорооны ажил хийлгэвэл бидэнд хэрэгтэй. Цэрэг арми бол манайх шиг цөөн хүнтэй, чадал муутай улсад ёстой нөгөө "муу эрд халдага дараа" гэдэг л байна. "Монголд цэрэг татлага болж байна" гэдэг бол зүгээр л онигоо? Ямар ч утгагүй энэ тэнэглэлээ зогсоо.
2013-10-18
халх эр:
Монгол цэргээр яахын? Бид тэгээд Хятадтай байлдах уу, эсвэл Оростой юу? Үүнийхээ оронд улсаа цэрэггүй бүс болгож дэлхий дахинд зарлаад одоо байгаа зэр зэвсгээ бүгдийг нь Аль-Кайдад бөөн доллараар зараад, хоолны сав энэ хэдэн цэрэг, офицеруудаараа зам тавиулж, Хөшөөтийн онгоцны буудал дээр газар шорооны ажил хийлгэвэл бидэнд хэрэгтэй. Цэрэг арми бол манайх шиг цөөн хүнтэй, чадал муутай улсад ёстой нөгөө "ядарсан эрд халдага дараа" гэдэг л байна. "Монголд цэрэг татлага болж байна" гэдэг бол зЮгээр л онигоо? Ямар ч утгагүй энэ тэнэглэлээ зогсоо.
2013-10-18
zochin:
bitgii huts ta nar uuriinhuu huselteer bi yaviya gj bhad avaagui yum murtluu odoo nuhun tulbur avna gene mai ta nar
2013-10-18