Цэцэрлэгийн багш нар ажил хаялаа
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 101 цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлажээ.
Тэд өглөөний 08.00- 10.00 цагийн хооронд хоёр цагийн турш ажил хаяж байгаа бөгөөд бүх цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээж авахгүй байгаа аж.
Тиймээс эцэг эхчүүд хаалттай цэцэрлэгийн үүднээс хүүхдээ хөтлөөд буцаж байна.
Багш нар энэ удаагийн ажил хаялтаа сануулах журмаар хийж байгаа бөгөөд хэрэв цалинг шаардсан хугацааанд нэмэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ