О.Насанбурмаагийн зодоглох халз тэмцээн өнөөдрөөс эхэлнэ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнөөдөр бие хамгаалах урлагийн дэлхийн тоглолт эхэлж байна. Энэ үеэр эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны төрлөөр ОХУ-ын бөхчүүд дэлхийн шишгээ багийн тамирчидтай халз тэмцээн хийнэ.
Чөлөөт бөхийн эмэгтэй 67 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа ФИЛА-гийн урилгаар оролцож байгаа билээ.
Өмнө нь 2008 онд МУГТ Б.Наранбаатар Дэлхийн шигшээ багт монголын бөхчүүдээс анх удаа уригдаж ОХУ-ын шигшээ багтай хийсэн нөхөрсөг уулзалтанд дэлхийн 4 удаагийн аварга Б.Кудуховыг ялж байжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ