Иргэд цагдаагийхантай мөргөлджээ

img

Саяхан Хятадын нутгаар өнгөрсөн “Фитоу” хар салхины улмаас ихээхэн хохирол амссан Чжэцзян мужийн Юяо хотын иргэд эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас хууль хяналтын байгууллагууд тус хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Хотын иргэд байгалийн гамшгийн хохирлыг арилгахад эрх баригчдын авч буй арга хэмжээнд сэтгэл дундуур байгаа аж.

Юяо хотын захиргааны өмнө 4000 гаруй хүн цугларч, Хятадын төрийн байгууллагын нүүрэн талд хадаатай байдаг “Ард түмэнд үйлчил” гэсэн бичгийг авч хаяжээ. Үүний дараа захиргааны өмнөх талбайг цагдаагийнхан бүсэлснээр иргэд, хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч 100 гаруй хүн гэмтсэн байна.

Болсон явдлын талаар интернэтээр мэдээлсэн хүмүүсийг мөн баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт “Фитоу” хар салхи Чжэцзян мужийг дайрахад 10 хүн амиа алдаж, 10000 гаруй иргэн орон гэргүй болсон юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganbaatar:
sain2 tur zasagtai temtseh heregtei hytadin ard tumen
2013-10-19
МОНГОЛ:
БОЛЖ БОЛЖ ХЭДЭН Ч ГЭСЭН ХУЖАА ҮХЭЖ ДАЛД ОРВОЛ САЙН ШҮҮ
2013-10-18
mongol:
ashgyi dee.
2013-10-18