
Манай улсын төсвийн 40 орчим хувийг нүүрсний экспортын орлого бүрдүүлдэг. Гэтэл нүүрсний салбарт хямрал нүүрлээд жил гаруйн нүүрийг үзлээ.
Улмаар нүүрсний хамгийн томоохон экспортлогчийн нэг болох “Энержи ресурс” ХХК ирэх долоо хоногоос Ухаа худагийн нүүрсний уурхайгаа зогсоож магадгүй байгаа сураг чих дэлсэх боллоо. Хэрэв ийнхүү нүүрсний экспорт зогсвол төсвийн орлогод хүндрэл учрах нь тодорхой. Үүнээс гадна 10 мянга гаруй хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангадаг тус компанийн үйл ажиллагаа доголдвол олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих болоод байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ