Өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Жаргалант сумын Тал булагийн нутаг дэвсгэрт зургаан настай хүүхэд "Зил 130" машинд дайруулж амиа алджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус автомашины жолооч архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд хэрэг үйлдсэнийхээ дараа ослын газраас зугтсан байна. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг цагдан хориод байгаа гэнэ.
Б.ОдонУншиж байна |