”Алтан хоолойтой” эрд хоёр дахь боломж олджээ

img

Алтан хоолойтой гэж яригдаж байгаа Америкийн орон гэргүй нэгэн эрийн гайхалтай авъяасыг Охайо дахь нэгэн сурвалжлагч  нээж илрүүлсэн  бөгөөд түүний бичлэгийг YouTube сайтад тавиад байсан. Харин алтан хоолойтод хоёр дахь боломж олджээ. Радио нэвтрүүлэгч хийдэг байсан 53 настай Тэд Уйлъямс хүнд хэцүү амьдралаар амьдарч байсан ч YouTube сайтад түүний  бичлэг тавигдсаны дараа тэрбээр  хийх ажилтай болжээ.  Сайтад тавигдсан түүний бичлэг  нийт найман сая гаруй хандалт авсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Ноён Уйлъямс 10 жилийн дараа анх удаа  ээж дээрээ очихоор  өөрийн төрөлх хот Нью-Йорк руу аялсан бөгөөд 92 настай эхтэйгээ уулзжээ.   Би Сюзан Бойл, эсвэл Жастин Бибер болсон юм шиг санагдаж байна гэж тэрээр лхагва гаригт өөрийг нь олж илрүүлсэн Dispatch сонинд ярьжээ.

Түүний гайхалтай авъяасыг олж илрүүлэхээс өмнө Уйлъямс өдрийн цагаар самбар барин гуйлга гуйж, шөнө  нь хуучин шатахуун түгээх газрын ард байрладаг майханд унтдаг байжээ. 10 жилийн турш орон гэргүй амьдарсан Уйлъямс  хэлэхдээ нэг хэсэг хар тамхи, архинд донтсон. Гэхдээ сүүлийн хоёр жил огт хэрэглээгүй гэсэн юм.

Алтан хоолойт 1990-ээд онд хар тамхи , архинд орсон бөгөөд радиод ажиллах сонирхол нь буурч, улмаар гэр орон, үр хүүхдээсээ ч хөндийрчээ. Харин одоо түүнд олон ажлын санал ирсэн бөгөөд ажилтай болж, сагсан бөмбөгийн Кливланд Кавалерс баг түүнийг  нэвтрүүлэгчээр ажиллахыг санал болгож,  мөн орон байраар хангахаар  болсон байна.

Э.Анхбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wwwwwwwwwwww:
huue naadah chin justin biebar geh ene terees aldartai boloh yum bishuu huuew
2014-03-02