Хятадын хөрөнгө оруулагчид хуулийн хэрэгжилтийг хүлээж байна

img

Манай улс гадны хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл уг хуулийг Хятадын хөрөнгө оруулагчдад сурталчлах үүднээс өчигдөр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч компанийн нийгмийн хариуцлага” сэдэвт хурал болов. Хурлыг БНХАУ-ын элчин сайдын яам, тус улсаас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын “Зун Хуа” нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан бөгөөд манай улсад үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй компанийн төлөөлөгч ирсэн юм.

.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулсан бол Байгаль орчин ногоон хөгжлийн яамны мэргэжилтэн байгаль орчныг хамгаалах талаар Хятадын хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Дээрх хурлыг нээж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун нээж хэлсэн үгэндээ “2012 онд хоёр орны худалдааны эргэлт 5.9 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх онтой харьцуулахад буурсан ч, Хятад улсаас Монголд хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдсэн. Монгол, Хятад хоёр орон эдийн засгийн хөгжлийн шинэ боломжийг угтан хоёр талдаа харилцан ашигтай байж, ялангуяа эрдэс баялгийг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, банк санхүүгийн хамтын ажиллагаа гэх гурван талыг нэгдэлтэй ахиулах сэтгэхүйгээр эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хоёр орны эдийн засгийн тогтвортой өсөлт ба ард иргэдэд өгөөжтэй байхыг ахиулах нь дамжиггүй” гэв.

_

1990-2012 оны хооронд БНХАУ-аас Монгол Улс дахь шууд хөрөнгө оруулалтын хадгалагдах хэмжээ 3.6 тэрбум ам.доллар болж, гадаадын нийт шууд хөрөнгө оруулалтын хэмжээний 31.76 хувийг эзлэх болжээ. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад бүртгүүлсэн Хятадын аж ахуйн нэгж 5951-д хүрч, манай улсад бүргэлтэй гадаадын аж ахуй нэгж компани 49.11 хувьд хүрсэн байна. Үүнээс уул уурхай, барилга, үйлчилгээний салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй компани байгаа аж.

_

“Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч компанийн нийгмийн хариуцлага” хурлын үеэр Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Цайрт Минерал”, “Петро Чайна дачин тамсаг”, “Болд төмөр Ерөө гол” зэрэг компаниудын гүйцэтгэх захирлууд илтгэл тавьсан юм. Үүний дараа манай улсад хөрөнгө оруулалт хийж буй Хятадын компанийн төлөөллүүд үйл ажиллагаа явуулахад учирдаг зовлон бэрхшээлээ ярилцаж, санал бодлоо солилцов. Тэдний дийлэнх нь “Татвар болон МХЕГ-аас дуртай байцаагч нь байнга ирж шалгалт хийн, бизнес эрхлэхэд хавчлага үзүүлдэг. Дуртай үедээ үйл ажиллагааг нь зогсоох тохиолдол их гарч байна. Гэтэл томоохон үйлдвэрүүд нэг минут л үйл ажиллагаагаа зогсооход маш их алдагдал хүлээдэг” гэв. Мөн тэд Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль батлагдсан ч учир дутагдалтай зүйл их байна. Хөрөнгө оруулалтын хуулиа баталлаа гээд хэрэгжүүлэхдээ анхаарахгүй бол хөрөнгө оруулалт татна гэж байхгүйг анхааруулж байсан. Түүнчлэн “Монголд үйл ажиллагаа явуулах гэхээр тухайн чиглэлээр ажиллах хүч оруулж ирэх нь хүндрэлтэй байна. Монголд бас тэр чиглэлээр нь мэргэшсэн хүн байдаггүй учир гадны ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ аваач” гэх мэтээр өөрсөддөө тулгардаг бэрхшээл зовлонгуудаа ярилцсан юм.

.

Ван Шяолун: Итгэл төрүүлбэл бүр хүчтэй болоод нийгмийн үйл ажиллагааг гүйцэтгэх боломж бүрдэнэ

_

Дээрх хурал Монголд үйл ажиллагаа явуулдаг Хятадын бизнес эрхлэгчид харилцан санаа бодлоо солилцож, учирч буй бэрхшээлүүдээ ярилцсанаар өндөрлөсөн юм. Үүний дараа Элчин сайд Ван Шяолунаас тус хуралтай холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.

_

-Хөрөнгө оруулалтын тухай шинэчлэгдсэн хуулийн талаар танай компаниуд хэр мэдээлэлтэй байна. Хөрөнгө оруулалт татахад хэр нааштай хууль болсон гэж үзэж байна?

-Монголын талаас албаны хүмүүс бидэнд энэ хуулийн талаар мэдээлэл өгсөн. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахын төлөө Монголын зүгээс хийсэн хүчин чармайлт гэж бид ойлгож байна. Энэ шинэ хуулиар үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл авах дамжлага цөөрч бас хялбаршуулсан байна. Мөн улам бүр ил тод, тогтвортой байдал бий болсон байна. Цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаарх асуудлыг бид одоо хүсэн хүлээж байна. Ямар ч байсан гадны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамгийн чухал алхмыг хийсэн.

_

-Хятадын компаниуд манай улсад хөрөнгө оруулахад тулгарч буй асуудлуудын талаар танилцуулаач?

-Хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулахад тулгардаг хамгийн том хүндрэл нь нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нь тогтворгүй байсан. Одоо шинэ “Хөрөнгө оруулалтын тухай” хуулиар дээрх байдал сайжрахыг бид хүсэн хүлээж байна. Уг хуулиа амьдрал дээр хэрэгжүүлэх талаараа улам нарийвчилсан журмыг батлах байх. Үүнийг бид ажиглаж байгаа. Үүнээс л уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг нь хамаарах болно. Хоёрдугаарт, их бүтээн байгуулалтын ажил хийхэд дан ганц дотоодын ажиллах хүч хангалтгүй байгаа тул гаднаас авах ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх асуудалд анхаарах хэрэгтэй. Гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр засаг нь хэдийгээр нааштай ханддаг ч орон нутгийн Засаг захиргаа, иргэд нь үүнд таатай бус хандаж, дэмждэггүй.

Үүнд гадаадын хөрөнгө оруулагчдад нь асуудал бий, танай улс дотооддоо зохицуулах шаардлагатай ч асуудал байна. Тиймээс тухайн орон нутгийн Засаг захиргаа нь төр засагтайгаа гадаадын хөрөнгө оруулалтаас олсон ашгаа хувааж авах талаар ярилцах хэрэгтэй. Ийм зүйл учир дутагдалтай байгаагаас гадаадын хөрөнгө оруулагчдыг үйл ажиллагаа явуулахад тухайн орон нутгийн иргэд эсэргүүцдэг.

.

-Орон нутгийн иргэдийн эсэргүүцэж байгаа асуудалд танай улсын хөрөнгө оруулагчдын зүгээс ч дутагдалтай зүйл их бий. Энэ талаараа Хятадын төр засаг компаниуддаа анхааруулдаг уу?

-Манай төр засгаас орон нутгийн иргэдээс дэмжлэг авахын тулд гадаадад үйл ажиллагаа явуулж буй компаниудад сургалт явуулдаг. Нийгмийн үүрэг хариуцлагын талаар байнга сануулга өгдөг. Саяын хурлын үеэр манай томоохон компанийн төлөөллүүд энэ талаар бусаддаа мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцсан. Жишээ нь, хуулийн дагуу татвар өндөр төлдөг, ажлын байр бий болгодог, байгаль орчинг хамгаалах талаар орон нутгийн хөгжилд шууд дэмжлэг үзүүлэх талаар олон ажил хийсэн. Одоо ч хийж байгаа. Манай төр засгийн зүгээс эдгээр компаниудыг энэ чиглэлээр сайн ажилласныг нь үнэлээд, цаашид улам сайн ажиллах талаар үүрэг өгсөн. Муу ажилласан компаниудыг анхаарч ажиллах сануулга өгсөн байгаа.

.

-Монголчууд Хятадын хөрөнгө оруулагчдад таагүй хандах нь их байдаг. Монголд хөрөнгө оруулдаг бусад орны хөрөнгө оруулагчидтай харьцуулж, өөрсөддөө дүгнэлт хийсэн үү?

-Бусад улсын хөрөнгө оруулагчдын тухай бидэнд мэдээлэл байхгүй. Ер нь бол Монголд үйл ажиллагаа сайн явуулахад бусадтай харьцуулах шаардлага байхгүй. Харин өөрсдийн өмнө явуулсан үйл ажиллагаатайгаа харьцуулах хэрэгтэй.

.

-Үйл ажиллагаа явуулахын өмнө орон нутгийн иргэдтэй  ойлголцох талаар ажиллах уу?

-Монголын зүгээс бидний үйл ажиллагааг улам сайжруулж өгөөрэй гэж компаниуд хүсч байна. Монголын төр засгаас тэдэнд сайн ажиллавал цаашид тогтвортой ажиллуулна гэсэн итгэлийг төрүүлэх хэрэгтэй. Ингэвэл бидний зүгээс ч цаашид улам сайн үйл ажиллагаа явуулж, бүр хүчтэй болоод нийгмийн үйл ажиллагааг гүйцэтгэх боломж бүрдэнэ.

Компаниудын зүгээс тухайн орон нутгийн иргэдтэй харилцаагаа сайжруулах гэх мэтээр хөрөнгө оруулалт хийхийн өмнө ажиллах хэрэгтэй байна. Бид энэ талаар хөрөнгө оруулагчиддаа санал болгосон. Үүнийг бизнес эрхлэгчид дэмжсэн.

.

-Хятадын хөрөнгө оруулагчид манай улсын ямар салбарыг түлхүү сонирхож байна?                                                                                                                                                           

-Өнөөдрийн хуралд ирсэн компаниудыг харахад тэд Монголын уул уурхайн ашиглалт, түүхий эд гүн гүнзгий боловсруулахад, үйлчилгээний гээд бүхий л салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байна.

.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anita:
Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaidgmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл foxx.loanfinancialaidgmail.com Анита Женсен
2017-09-08
thompson.loanservice@gmail.com:
Сайн уу ! Хууль ёсны болон түргэн шуурхай үйлчилгээний үйлчилгээ хэрэгтэй юу? Одоохондоо өргөж, мөнгөө яаралтай авах! 5000-550 сая албан тушаал Дахин төлөхийн тулд 1-30 жилийн дараа сонгоно уу. Зээлийн уян хатан нөхцөл. Эдгээр бүгдээс гадна бидэнтэй холбоо барина уу. Бүрэн нэр .......... Утасны дугаар....... Сарын орлого ............. Улс ............................... Зээлийн зорилго Шаардлагатай хэмжээ ................. Зээлийн төлөв ............ Үргэлжлэх хугацаа ........................... И-мэйлээр холбоо бариарай thompson.loanservicegmail.com Удирдлага. Кредиттэй холбогдож одоо !!!
2017-08-20