
Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ 7 хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэний ихэнхийг боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлууд эзэлж байна. Сурагчийн дүрэмт хувцас, зарим цэцэрлэг, сургууль анги засвар болон хуримтлалын мөнгө авч байгаа тухай иргэд гомдолложээ.
Эрүүл мэндийн салбарын хувьд хөдөө орон нутаг, нийслэл хот дахь эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаа, эмч нарын хүнд суртал их, мөн очер дараалал ихтэй, дугаар авах гэхээр дугаар дууссан гэсэн хариу өгч иргэдийг буцаадаг гэсэн гомдлыг иргэд ирүүлсээр байна. Үүнд, “Холбогдох удирдлагуудад нь тухай бүрт уламжилж байгаа бөгөөд ЭМСайдын 2012 оны 427 тоот тушаалаар Эмнэлгийн хүлээгдэл, чирэгдлийг бүртгэн ажиллаж, зохион байгуулалт хийн ажиллаж байна. Өдөрт нэг эмчийн иргэдэд үйлчлэх ёстой норм байдаг. Тэр үндэслэлээрээ үйлчилгээ явуулах журамтай” гэсэн хариултыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлжээ.
Нийслэлийн иргэд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, халаалт сайжруулах, тог цахилгааны тасалдлыг багасгах талаар санал, гудамжны гэрэл асахгүй, зам засварын ажил удаашралтай байна гэх гомдлыг “11 11” төвд хандан илэрхийлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ