21 иргэнийг галаас аварлаа

img

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, Гал унтраах 63 дугаар ангийн аврагчид өчигдөр 21 иргэнийг галын аюулаас аварчээ. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, энэ сарын 18-ны өдрийн 02:11 цагт тус дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын  2 тоотод байрлах 10 айлын 10*8 метрийн хэмжээтэй нийтийн байранд гал гарлаа гэх дуудлагыг иргэн Ж.Баярмаа өгсөн аж. Дуудлагын дагуу 63 дугаар ангийн салааны захирагч, онцгой байдлын дэслэгч  Б.Өлзийсайханаар ахлуулсан хоёрдугаар салаа гал гарсан газарт очиж ажиллажээ. Тус байрны хонгил, лампиран тааз болон цахилгааны утас шатаж байсныг аврагчид 45 минут ажиллаж унтраасан байна. Аврагчид шатаж байсан байрнаас 10 айлын 21 иргэнийг гаргаж амь насыг нь аварчээ. Одоогоор НОБГ-ын жижүүрийн байцаагч, дэд хурандаа Д.Ганболд,  Дүүргийн цагдаагийн I хэлтсийн цагдаагийн дэслэгч Ц.Отгоннямаар ахлуулсан бүрэлдэхүүн галын шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байгаа юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ