Мөнгөний бодлогыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үүний дараагаар 2014 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж эхэллээ. Мөнгөний бодлогын талаарх үндсэн чиглэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцуулсан юм. Үүний дараагаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн дүгнэлтийг сонссон юм.
Ирэх онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлтэй холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ