Бээжинд машиныг дугаараар нь явуулж байна
Хятадын нийслэл Бээжинд агаарын бохирдол хэтрээд байгаа тул хувийн машинуудыг тэгш, сондгой тоогоор явуулах шийдвэр гарчээ. Бээжингийн засаг захиргаанаас гаргасан мэдэгдэлд “Агаарын бохирдол “аюултай буюу улаан” түвшинд хүрсэн тохиолдолд сургууль, цэцэрлэгийн ажиллагааг зогсооно. Мөн төрийн албаны машинуудын 30 хувийг хөдөлгөхгүй гэжээ.
Үүний дагуу нийтийн тээврийн нэмэлт автобус гарч метро нэг цагаар уртасгасан цагийн хуваариар ажиллах аж. Одоо Бээжинд машины шинэ дугаар олгохыг түр хугацаагаар хориглоод байгаа юм байна. Бээжинд таван сая гаруй хөнгөн болон ачааны машин хөдөлгөөнд оролцдог аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ