Шарон Стоунд Энхтайвны шагнал олгоно

img

  Нобелийн шагналтан Михаил Горбачевын 1999 онд  санаачилсан Энхтайвны шагналыг Америкийн жүжигчин Шарон Стоунд олгохоор болжээ. Жил бүр болдог Нобелийн шагналтнуудын уулзалт дээр энэхүү шагналыг олгодог юм. Уулзалт энэ сарын 23-нд  Варшавт болно.

Жүжигчин Шарон Стоуны ДОХ-той тэмцсэн ажлынх нь үр дүнг үнэлэн дээрх нэр хүндтэй шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Варшавын дээд хэмжээний уулзалтын зохион байгуулах комиссоос гаргасан мэдэгдэлд “Олон сая хүнд амьдрах итгэл төрүүлсэн сайн үйлсийнх нь төлөө...” гэж дурдсан байна.

Дээрх шагналыг  “U2” хамтлагийн Боно, “Eurythmics” хамтлагийн Энни Ленокс, жүжигчин Жорж Клуни, Шонн Пенн нар хүртэж байв.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyunaj:
wish you all best SHARON
2013-10-18