Сноуден нууц баримт бичиггүй Оросод иржээ

img

Америкийн ТЕГ-ын экс ажилтан Эдвард Сноуден “New York Times” өгсөн ярилцлагадаа Оросод ямар ч нууц баримт бичиг авчраагүй гэжээ. Тэрбээр бүх баримтаа Москва руу нисэхээс өмнө Хонконгт сэтгүүлчид өгсөн. Баримт бичиг хуулбарлан авч үлдэх шаардлага байгаагүй. Тагнуулын газарт ажиллаж байхдаа Хятадын тусгай албаныхны тухай судалсан. Тэр ч байтугай Хятадын кибер тагнуулаас хэрхэн хамгаалах талаарх курст хичээл авсан”  хэмээн хэлсэн байна. Мөн “Хятад, Оросын тусгайгийнхан ямар ч баримт олж чадаагүй” гэжээ. Сноуден  улс орныхоо төлөө ямар нэг хор хохиролтой зүйл хийгээгүй. Харин ч Америкийн тагнуул, тусгайгийн ажиллагааг “шалгасан, сэрэмжлүүлсэн” хэрэг хийсэн гэсэн байна.

“New York Times” Сноуденээс ярилцлага авах гэж нэлээд хүч гаргасан тухайгаа уншигчдадаа тайлбарлажээ.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ