Ерөнхий сайд үнэ тогтворжуулалтын талаар мэдээлэл хийж, МАН эсэргүүцэв

img

 

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд мэдээлэл хийх төлөвлөгөөтэй байв. Харин энэ  хуралдаанаар  МАН-ын бүлгийн гишүүд  ширээнийхээ өмнө гурил, будаа, "Атар талх", шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт болон өнөөдрийн ханшийг бичсэн цаас  тавьсан байлаа. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганд  Үнэ тогтворжуулах  хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ

 8

Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн механизм олон жилийн турш үр ашиг муутай, тогтвортой бус байснаас нийлүүлэлтийн гаралтай буюу зардлын шалтгаантай инфляци байнга өндөр байсаар ирсэн. Иргэдийн бодит орлогыг хамгаалах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нийлүүлэлтийн саад хязгаарлалтыг арилгах замаар гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, зах зээлийн зарчимд суурилсан бараа бүтээгдэхүүний байнгын, тогтвортой тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал юм. Иймд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлаах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж хамтран ажиллахаар тогтсон. Энэхүү хөтөлбөр нь Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах,  Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах, Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах, Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах гэсэн таван  дэд хөтөлбөрөөс бүрдэж байна гэлээ.

6

 “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс одоог  хүртэл хэрэгжиж байгаа. Дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татаад байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай форвард хэлцэл хийж, валютын ханшийн эрсдэлийг бууруулсан. Идэвхтэй байгаа болон төлбөр тооцоо хийгдсэн нийт 703.0 тэрбум төгрөгний форвард хэлцэл хийсэн байна.

6

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ачаа эргэлтийг нэмэгдүүлж хурдасгах зорилт 100 хувийн биелэлттэй хэрэгжиж байна гэж Ерөнхий сайд онцоллоо.   Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тогтсон хуваарийн дагуу тусгайлсан хоёр галт тэргээр гүйцэтгэж, ачаа эргэлтийг хурдасгасан. Энэ үйлчилгээг 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагаас эхлүүлж, 2013 оны 10 дугаар сараас байдлаар нийтдээ 849 галттэрэг, 50,012 вагоноор нийт 2,349,826.0тонн ачаа, үүнээс 48,046 вагон өргөн хэрэглээний бараа тээвэрлэсэн байна. Улмаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг хоногийн дотор  тээвэрлэдэг боллоо. Энэ оны дөрөвдүгээр сараас  эхлэн тусгай зориулалтын нэмэлт нэг галт тэргээр цемент тээвэрлэж байгаа аж.

 6

Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд хүн амын 2013 оны хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаанд шинэ тогтолцоо нэвтрүүлэн зохион байгуулж дуусгажээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Улаанбаатар хотод “Жаст Агро” ХХК, Дархан хотод “Баатрууд тэнгэр” ХХК, Эрдэнэт хотод “Эрдмийт” ХХК-ийг нөөцийн махны менежерээр сонгон шалгаруулж, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна. Хөтөлбөрт оролцогч банкууд нь ҮХААЯ сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан нөөцийн махны менежер компаниудад махны нөөц бүрдүүлэхэд зориулж 87.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон бөгөөд олгогдсон зээл бүхэлдээ компаниудаас банкинд, банкнаас Монголбанкинд бүрэн төлөгдсөн байна.  Хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сараас 2013 оны долдугаар сарын хооронд махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс хоёр дахин бага байна. Мөн үхрийн цул махны үнийн жилийн өсөлт 2013 оны долдугаар сард өмнөх таван жилийн дундаж өсөлтөөс 2.5 дахин бага, үхрийн ястай махны үнийн жилийн өсөлт 2.2 дахин бага, хонины махны үнийн жилийн өсөлт 3.4 дахин бага байгаа ажээ.   Мах, махан бүтээгдэхүүний жилийн инфляцийн түвшин 2013 оны 7 дугаар сарын байдлаар 6.2 хувьтай байгаа нь өмнөх таван  жилийн дундаж өсөлтөөс 3.7 дахин бага байгаа юм байна. Гурилын үйлдвэрүүдийн улаан буудай худалдан авах зардлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжүүлэх замаар гурилын нөөц бүрдүүлэх, нөөцийн чанар, борлуулалтад хяналт тавих ажлуудыг хэрэгжүүлжээ.  Дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас дотоодын банкуудаар дамжуулан нийт 61.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шугамыг 36 гурилын үйлдвэрт нээхээр төлөвлөсөн бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар банкууд Засгийн газартай гэрээ байгуулсан 24 гурилын үйлдвэрт 48.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

 6

Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд инфляци буурч, хөдөө аж ахуйн салбарын бодит өсөлт 2013 оны эхний хагаст 21 хувьд хүрч, тогтвортой өндөр өсөлтөө хадгалсан. Мөн оны эхний улиралд 1 хувийн бууралттай байсан бөөний ба жижиглэнгийн худалдааны салбар болон огт өсөлтгүй зогсонги байсан тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбар 2 дугаар улиралд харгалзан 7 хувь, 11 хувийн бодит өсөлттэй гарлаа.

 6

Мөн “Улаанбаатар хот орчимд хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулах, төрөлжсөн бөөний болон жижиглэсэн худалдааны төв шинээр байгуулах, өргөжүүлэх төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна. Төслийн шаардлага хангасан 23 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулж арилжааны банкуудад хүргүүлжээ. Гэрээг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот орчимд 82,600 тонны багтаамжтай зоорь, агуулах, худалдааны төв байгуулахаас төмс, хүнсний ногоо хадгалах хүчин чадлыг 64,550 тонноор, мах, махан бүтээгдэхүүн хадгалах хүчин чадлыг 15,150 тонноор нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн аж.

6

Барилгын гол нэр төрлийн барааны үнийг тогтворжуулах хөтөлбөрөөр өнөөдрийн байдлаар нийт 43 цементийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид 48.5 тэрбум төгрөгийн, 17 арматурын бизнес эрхлэгч аж ахуйн нэгжид 81.0 тэрбум төгрөгийн, 64 материал үйлдвэрлэгч компанид 146,7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгожээ.  Тухайн бизнесийг 3-5 жил эрхэлсэн компаниуд саналаа ирүүлж, арилжааны банкуудад зээлийн судалгаа хийгдсэнээр хөнгөлөлттэй зээл авах боломжийг бүрдүүлж, хэрэгжүүлсэн.Барилга, хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөний газар, компаниуд гурвалсан гэрээ байгуулж үнийн асуудлаар нээлттэй саналаа солилцон гэрээнд тусгасан болно.  Цементийн бизнес эрхлэгч компаниуд байгуулсан гэрээний дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл тонн цементийг 137.0-145.0 төгрөгөөр доогуур тогтоож чадсан. Харин есдүгээр сараас хойш Хятад улсаас нийлүүлэлт хийдэг хоёр үйлдвэрт технологийн зогсолт болсон, цементийн үйлдвэрүүдийн клинкерийн үнэ нэмэгдсэн, барилгын компаниудын дараа жилийн ажлын зэхэлтийн ажлаа хийж эхэлсэн, валютын ханш өссөн зэрэг нь цементийн үнэ нэмэгдэхэд нөлөөлжээ.

 6

-Монголбанк, Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн эдийн засгийн удаашралын мөчлөгийг сөрсөн, болзошгүй хямралаас урьдчлан сэргийлсэн бодлогын хүрээнд “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсний үр дүнд 2012 оны эцэст 14 хувь байсан инфляцийг энэ  оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болгон бууруулж, энэ оны зорилтот түвшний орчимд байснаар иргэдийн бодит орлогыг хамгаалж чадсан.Эдийн засгийн бодит сектор, түүний идэвхжилийг дэмжиж, ажлын байрыг хамгаалснаар ДНБ-ий бодит өсөлт 2013 оны хоёрдугаар улиралд 14.3 хувь, эхний хагас жилд 11.3 хувь болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгаллаа хэмээн Ерөнхий сайд хөтөлбөрийн үр дүнг дүгнэсэн юм.

 6

Засгийн газрын тэргүүнийг мэдээлэл хийсний дараа УИХ дахь АН болон МАН-ын бүлэг дүгнэлтээ танилцууллаа. Засгийн газрын цагаар сөрөг хүчнийхэн сонирхсон асуултдаа хариулт авах байсан юм. УИХ дахь сөрөг хүчин болох МАН-ынхан  Ерөнхий сайдаас хариулт хүсч байлаа. Харин Засгийн газрын тэргүүн салбарын сайдыг хариулт хэлэхийг хүссэн юм. Тиймээс сөрөг хүчний зүгээс хуралдааныг орхин гарав.

 6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Tanai namd l sanalaa ugdug baij dee.
2013-10-19