Барааны үнэ нэг хувиар өсөхөд цалинг 0,7 хувиар нэмнэ
Ирэх оноос цалин тэтгэвэр нэмэх асуудлаар Монголын эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
7
Дээрх асуудлаар гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагыг МҮЭ-ийн холбооноос шаардлага хүргүүлээд нэлээд хугацаа өнгөрсөн байна. Мөн үүний хүрээнд хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооноос ҮЭ, ЗГ, Ажил олгогч эздийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан боловч цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газрын баримталж буй зарчмын байр суурийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас ажлын хэсэг цаашид ажиллах шаардлагагүй болжээ. Харин улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.
6
Засгийн газраас “2013 оны инфляцийн түвшингийн жилийн гүйцэтгэлээр нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг индексжүүлэх арга хэмжээ авах” гэж заажээ. ҮЭ-ийн холбооноос индексжүүлэх шаардлага тавьдаг ч хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа энэ үед дээрх заалт нь хэрэгжих боломжгүй аж. Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮН-ийн дарга З.Батзориг “Цалин тэтгэвэрийг нэмэх асуудалд өнгөрсөн оны инфляцийн түвшинг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, индесжүүлэхдээ барааны үнэ нэг хувь хүртэл өсвөл цалинг 0,7 хувийн харьцаатайгаар өсгөнө гэж байгаа юм. Үүнийг харахад сонгуульд өрсөлдөхөө иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулна гэж гарч ирсэн хүмүүс тэднийхээ төлөө юу хийгээд байгаа нь ойлгомжгүй байна. Өнөөдөр манай улсын боловсролын болоод эрүүл мэндийг ажилчдын ажлын ачаалал өндөр байгаа. Европын орнуудын дундаж цалин 5000 доллар байхад манай улсынх 300 долларт ч хүрэхгүй байна. Гэхдээ зах зээлийн өртөг нь адилхан ба манайхаас хямдхан орнууд ч байдаг” гэж ярилаа.
6
Манай улсын багш, эмч нарын дундаж цалин 400-450 мянга, урлагийн албан хаагчид 460 мянган төгрөгийн цалин авдаг бол шинжлэх ухааны салбарын ажилтнууд 544.000 төгрөг авдаг байна. Хэрэв талууд нэгдсэн зөвшилцөлд хүрэхгүй бол 21 аймгийн үйлдвэрчний холбоотой хамтран эсэргүүцэл зарлана гэдгээ хурлын үеэр мэдэгдсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ