Цыган охины төлөө жагсч байна
Францын дунд, ахлах сургуулийн хүүхдүүд 15 настай цыган охины төлөө жагсаал хийж байна. Леонарда Дибрани хэмээх цыган охиныг Францаас гэр бүлийнхнийх нь хамт албадан гаргах шийдвэрийг шүүхээс гаргажээ. Охиныг сургууль дээр нь байхад цагдаагийн байгууллагынхан баривчлахыг франц хүүхдүүд харсан тул ихэд эгдүүцэн “Эх нутагтаа сургуульд ч явах эрхгүй байсан охиныг яагаад Францад байлгаж болохгүй” гэж жагсаалд 1000 гаруй хүүхэд оролцжээ.
Францын дотоод хэргийн сайд Мануэль Вальс “бага дээр нь цагаач иргэдтэй тэмцэхгүй бол, тэд даврах болно” гэж хэлсэн нь гал дээр том нэмсэн хэрэг боллоо гэж “ВВС” агентлаг мэдээллээ.
Цыган охины төлөө францчуудын үзэл бодол хоёр хуваагджээ. Зарим хэсэг нь цагаач иргэдийг гаргасан дээр гэж үзэж байгаа бол, нөгөө хэсэг нь хүний эрх, ардчилал үүнээс ч чухал гэжээ.
Ерөнхийлөгч Франсуа Олланд өөрийн биеэр төв телевизээр жагсаалаа нэн даруй зогсоох хэрэгтэй. Манай орон цагаачлалын тал дээр маш нухацтай хандаж, энэхүү хуулийг баталсан учир хуулийг сөрөхгүй байхыг иргэдээсээ хүссэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ