Орон сууцны нийлүүлэлт нэмэгдэхээс нааш үнэ нь буурахгүй гэв

img

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотойгоор уул уурхайн салбарын хөгжил удааширсан. Тэгвэл эсрэгээрээ энэ жилээс барилгын салбар сэргэж, энэ салбар руу хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн билээ. Үүний шалтгаан нь төрөөс барилгын салбарыг дэмжсэнтэй шууд холбоотой. Энэ ч утгаараа барилгын хөгжлийг дэмжих үүднээс Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хамтран “Construction Mongolia-2013” олон улсын хурал, үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байна. Өчигдөр нээлтээ хийсэн тус хуралд уг салбарт үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын нийтдээ 800 гаруй компанийн төлөөлөгч оролцлоо. Олон улсын хурлын үеэр барилгын салбарын хөгжил олон талт оролцоо, байгаль орчинд ээлтэй ногоон техник, технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын орчин, барилгын салбарын хөгжил зэрэг сэдвүүдийн хүрээнд хоёр өдрийн турш хэлэлцэх юм.

6

Барилгын салбарын өсөлт 37 байснаа 154 хувь болж өсөв

6

Өнөөдрийн байдлаар барилгын салбарт 70 орчим мянган хүн ажиллаж байна. 2010 онд 9800 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон бол 2012 онд энэ тоо 11 мянгад хүрч, харин энэ жил 14 мянган айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Мөн барилгын материалын үйлдвэр гэхэд тус салбарт зөвхөн энэ жил 150 гаруй үйлдвэр үүдээ нээж, 10 орчим мянган хүн зам, барилгын салбарт шинээр ажилд орсон статистик тоо байдаг аж. Ингэж өсөх болсон шалтгаан нь төрөөс барилгын салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотой юм. Энэ жил Монголбанкнаас барилгын материалын үйлдвэрлэлд 296.1тэрбум, орон сууцны нийлүүлэлтийг дэмжихэд 429.5 тэрбум, худалдан авахад зориулж 1.3 их наяд төгрөгийг зарцуулжээ. Иймээс 2012 оны төгсгөлд ДНБ-ийн дөнгөж 37 орчим хувийг эзэлж байсан барилгын салбарын өсөлт энэ онд 154 хувь болжээ. Төрөөс ийнхүү барилгын салбарыг түлхүү дэмжих болсон шалтгаан нь Улаанбаатарын хэмжээнд гэхэд 495.5 мянган өрх байгаагийн 66 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа бий. Тэгвэл жил бүр 17 мянган өрх нийслэлд шинээр нэмэгддэг байна. Иймээс энэ хэрэгцээг хангахын тулд энэ жилийн зургадугаар сараас эхлэн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Өмнө нь тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө ипотекийн зээл ДНБ-ийн 6 хувийг эзэлж байсан. Энэ нь Хятад улсаас 3 дахин, Японоос 7 дахин, хөгжингүй орнуудтай харьцуулахад 10-15 дахин бага үзүүлэлт аж.

6

Барилгын чанар дээр анхаарахыг сануулав

6

Энэхүү олон улсын хурлын үеэр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллөөс олон асуудлыг хөндөн ярьж байв. Тухайлбал, барилгын төсөл хэрэгжүүлэгч нэгэн компанийн төлөөлөл дэд бүтцийн өнөөгийн хураамж төлдөг байдлыг хоцрогдсон гэж шүүмжилж байсан. Гадны хөгжилтэй орнуудад барилга барих хүн эхлээд тухайн барилгынхаа дэд бүтэц зэрэгт зориулан тусгай мөнгийг фондонд байршуулдаг байна. Ингээд тухайн мөнгийг нь тус улсаас дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ байгуулахдаа зарцуулж, хураамж төлсөн этгээдийг барилгаа барьж дуусахад дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн байдаг аж. Харин манайд эсрэгээрээ барилга барьж дууссаны дараа орон сууцаар эргүүлэн төлж байгаа нь учир дутагдалтай байгааг хэлэв. Жилдээ дунджаар 20 орчим мянган айлын орон сууц ашиглалтад ордог бөгөөд үүний 600 орчмыг нь дээрх хураамжид өгдөг аж.

6

Түүнчлэн Барилгын зураг төсөл зохиох холбооны тэргүүн барилгын салбар хөгжиж байгаа ч чанар дээр хяналт тавьж чадахгүй байгааг шүүмжилсэн. Одоо манайд байгаа барилгын хяналтын лабораториуд эрэлтээ гүйцэхгүй байгааг тэрбээр хэлээд шинээр лабораториуд байгуулах бол боловсон хүчний тал дээр мөн анхаарахыг хэлж байв. Энэ мэтээр олон компанийн төлөөлөл өөрт учирдаг бэрхшээлүүдээ салбарын сайддаа уламжлан, хариулт авч байсан юм.

6

Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа: Энэ онд 18 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад орох судлагаа бий

6

Хурлын үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд болон зарим компанийн төлөөлөлтэй уулзлаа.

6

-Барилгын салбарыг дэмжсэн хөтөлбөрүүд орон сууцны үнийг бууруулж чадахгүй байна. Энэ талаар тайлбар өгөөч?

-Монголбанктай бид хамтран орон сууцны үнийг тогтворжуулах үүднээс 8 хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Барилгын ажил нь улирлын шинж чанартай, цаг хугацаа шаарддаг тул бидний хэрэгжүүлсэн энэ хөтөлбөр шууд үр дүн нь гарах боломжгүй. Үүний нөлөөлөл 2014 оны сүүлч, 2015 оны эхнээс мэдэгдэж эхэлнэ гэж харж байгаа.

Мөн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, орон сууцанд амьдрах иргэдийн сонирхол өндөр байгаа нь орон сууцны үнийг хөөрөгдөж байна. Дээрх хөтөлбөртэй холбоотойгоор ашиглалтад орж байгаа барилгын тоо эрс нэмэгдсэн. Эхний есөн сарын байдлаар гэхэд 16 мянган айлын орон сууц ашиглалтад орсон байгаа бол энэ оны эцэс гэхэд 18 мянган айлын орон сууц бүрэн ашиглалтад орох боломжтой гэсэн судалгаа бий.

6

-Эдгээр ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй орон сууцнуудын дэд бүтэц шийдэгдсэн үү?

-Энэ бол улсын хэмжээнд гарч буй тоо. Бүх дэд бүтцийн асуудал шийдэгдсэн.

6

-Барилгын салбарт зарцуулсан мөнгө нь эзэндээ хүрээгүй гэсэн шүүмжлэлийг ихээр дагуулж байна. Үүний улмаас орон сууцны үнэ болон барилгын материалын үнэ тогтворжихгүй байгаа гэдэг?

-Бидний авч хэрэгжүүлж буй зээл тодорхой хэмжээтэй. Тэгэхээр барилгын жижиг, том бүх компанид хүрэлцээгүй тал бий. Гэхдээ энэ хөтөлбөр зөвхөн энэ онд биш 2014, 2015 онд мөн хэрэгжих тул цаашид хамрагдаж чадаагүй компаниуд хамрагдах боломж бий.

6

-Цемент, арматур гээд үйлдвэрлэлийн салбарт хичнээн төгрөг төсөвлөсөн бэ. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд өгсөн жаахан мөнгө нь дуусаад одоо үнэ нэмэхээс аргагүй байдалд орсон гэж яриад байна?

-Энэ төрлийн барилгын материалын үйлдвэрлэлд зориулсан зээл өмнөх онуудтай харьцуулбал сайн хэрэгжсэн. 10 дугаар сарын эхэн үеэр нэмэгдсэн шалтгаан нь урд хөрш маань 7 хоног амарсан. Эрээнд үйл ажиллагаа явуулдаг 3 цементийн үйлдвэрийн нэг нь хаалгаа барьснаас энэ төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлт түр саатсан. Энэ хугацаанд буюу 14 хоног цементийн үнэ өссөн. Мөн барилгын салбарынхан хүйтрэхээс өмнө суурь хундаамуудаа цутгах зэргээр үйл ажиллагаа нь эрчимждэгтэй холбоотойгоор үнэ өссөн. Бид 14 хоногийн дараа буцаагаад үнийг нь барьж чадсан.

6

“Бэрэн” группын төслийн удирдагч Ц.Эрдэмбаяр: Нийлүүлэлт нэмэгдэж байж үнэ нь буурна

6

-Энэ удаагийн олон улсын хурлын ач холбогдлыг юу гэж харж байна?

-Барилгын салбарынхантайгаа төр нэг ширээнд суугаад ярилцаж байгаа нь таатай байна. Энэ үеэр тулгардаг асуудлуудаа хоорондоо ярилцаж, мөн гадны түншүүдээ олж авна гэж найдаж байна.

6

-Төрөөс олгож буй зээл хөтөлбөр та нарт хэр хүрэлцэж байна уу?

-Барилгын салбар бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болон хөгжиж буй тул үүндээ хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Гэхдээ хамгийн түрүүнд барилгын үйлдвэрлэлийн салбараа дэмжих хэрэгтэй гэж үзэж байна. Мэдээж импортыг хязгаарлах, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл.

6

-Орон сууцны үнэ өссөн шалтгааныг та юу гэж харж байна?

-Энэ нь нийлүүлэлт нь эрэлтэндээ хүрэхгүй байгаатай холбоотой. Тэгэхээр барилгын салбарын нийлүүлэлт нэмэгдэж байж үнэ нь буурна.

6

Монголбанкны Мөнгөний бодлого судалгааны газрын захирал Д.Болдбаатар: Бид үнийг өсгөхгүй байх гэсэн шаардлага тавиагүй

7

-Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэр үр дүнтэй болсон гэж та харж байна. Зарим компаниуд үүнд хамрагдаж чадсангүй, томоохон компаниуд лоббидох маягаар зээлд хамрагдсан гэж яригдаад байна?

-Тогтворжуулах хөтөлбөр үр дүнд хүрч байгаа. Гэхдээ тодорхой компанийг онцолж олгогдоогүй. Барилгын салбарт эх үүсвэрийн хомсдол үүсч буйг засах зориулалттай олгогдсон эх үүсвэр. Банкууд өөрсдийнхөө эрсдэл даах чадварт үндэслэн өөрийн зээлдэгчиддээ олгосон. Түүнээс биш бидний зүгээс тэр, энэ гэж онцлоогүй.

6

-Зээл авсан компаниудаас үнэ өсгөсөн асуудал гарсан уу?

-Бид үнийг өсгөхгүй байх гэсэн шаардлагыг тавиагүй шүү дээ.

6

-Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн. Ийм боломж бий юу?

-Сая инфляци 2 оронтой тоо руу дөхсөн шалтгаан нь цахилгаан дулаан, усны үнэ нэмэгдсэн, боловсролын үйлчилгээний салбарын үнэ бидний төсөөлж байснаас илүү өссөнтэй холбоотой. Цаашид нэг оронтой тоонд барих боломжтой.

6

“Unico” компанийн гүйцэтгэх захирал Б.Батаа: Ядаж төр нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ худалдаж авах хэрэгтэй

7

-Та сая дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй байгаа талаар шүүмжиллээ. Энэ талаараа тодруулаач?

-Бид 100 хувь дотооддоо цэвэр, бохирын шугамыг үйлдвэрлэж байна. Гэхдээ улсаас ямар ч татаас аваагүй. Харин төрөөс үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байна. Манайх шиг үйл ажиллагаа явуулдаг 2 компани байдаг гэсэн. Гэхдээ эдгээр нь үйлдвэр байхгүй, импортын бүтээгдэхүүн дээрээ шошгоо наагаад зардаг газрууд. Гэтэл эдгээрийг дэмжих явдал их байна. Харин манайх яг өөрсдөө гаднаас түүхий эд аваад үйлдвэрлэж байгаа хэрнээ бидний бүтээгдэхүүнийг худалдаж авах газар олдохгүй байна.

7

-Чанарын хувьд ямар байгаа вэ?

-Манайх Турк, Италиас тоног төхөөрөмжөө оруулж ирдэг. Харин түүхий эдээ Солонгосоос авдаг. Өнөөдөр яг адилхан материал импортолж буй компаниудын бүтээгдэхүүнтэй харьцуулахад манайх хамаагүй чанартай, уян хатан байгаа. Гэтэл үүнийг улсаас огт дэмждэггүй. Ганцхан Орон сууц, санхүүжилтийн корпорациас бидний хийж буй ажлыг үнэлсэн.

7

-Яг ямар дэмжлэг хэрэгтэй байгаа юм бэ?

-Өнөөдөр барилгын салбар эрчимтэй өсч байгаа. Гэтэл улсаас барьж буй барилгууд дээрээ ядаж үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш бид улсаас мөнгө төгрөгийн тусламж гуйгаагүй.

6

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
8huviig neh dariu zogsoohgui bol bairnii une tengert gaech bnshuu deeeeeeeeeeeeeeee
2013-10-22
Yes, balgan:
Changyyded beleglesen 8 xuvi shyy.
2013-10-21
зочин :
Засгийн газраас дэмжлэг авсан компаниуд үнээ нэмбэл арга хэмжээ авна гэсэн. Бүгд дураарай үнээ нэмээд байх юм. Үйл ажиллагааг нь зогсооно гэсэн биз дээ. Энэ зогсоох арга хэмжээгээ даруйхан аваач. Шунал нь шулам болно шүү.
2013-10-21
mgl-irgen:
m2 1000 000 -s deesh gargahgyi geed baisan shal hudlaa huurchee odoo 2 saya -s deesh bna jiriin irgen avch chadahgyi sh dee chenjyyd olnoor ni avch tyreeselj bna tyreesiin tatvariig undur bolgoochee tegvel bairnii yne buuna.avaad l tyreesleed bna sh dee.er hyanaltgyi tur boljee
2013-10-21
mgl zaluu:
hi all, za ta nar neg zuiliig oilgoh heregtei.bairnii une undur baina gol ni erelt heregtsee baina tuuniig ni demjeed tur zeel uguud baigaa uchraas humuus bair avah erelt ni ihseed une ni usuj baina, bank zeelee ugchikhuu bolichikh gej baina. ta nar ediin zasgiig erunhiid ni harah heregtei.mungu chini toirog mayagaar ergeldej baidag yum shuu dee.odoo bol tur ene bairnii zeeliig demjihees uur argagui.yagaad geheer ene dampuu altanhuyag iin bodlogoor odoo gadnii hurungu oruulalt noil zaasan.gadnaas mungu orj irehee baisan.deer ni bond geed baahan zeel avsan ternii huug ni tulnu.tegeheer chini ene mungu iig ergeltend oruulhiin tuld ariljaanii bankind ugnu bank undur huuteigeer ard tumendee zeel ugj huulne. herev hen ch zeel avahgui bol ter mungu ergeltend orohgui bank dampuurna.za tegeed humuus zeel avsnaraar ter bair hudaldaj avna bair avsanaar barilga iin salbar ergeltend tend ajillaj baigaa humuus ajil albatai amidralaa zalguuln.gehdee dotoodiin uildverlelee demjine geed baidag ter uildveriih ni buteegdehuuniig hen ch avahgui bol hii hooson uildvereer yah ve de, ter buteegdehuund ergeltend orohiin tuld buteen baiguulalt yavagdah estoi ter buteen baiguulaltuud tom tom uildveruudiig demjih estoi ded buttsuud baih estoi ter tom uildveruudiin buteegdehuuniig gadaadad avdag baih estoi ternii tuld chini gadnii hurungu oruulalt hamtragchid baih estoi. buh yum chini uchir nachirtai holbootoi baina.tiimees gadniihniig mgl oos huunu gej balairaad baidag nuhduud tuugeer ni toglolt hiigeed baidag uls turchidiig demjihgui baih heregtei shuu dee humuus min
2013-10-21
erka:
ene nohoduudiin yria eronhii saidin yria 2 hoorondoo zorood baih um barilgin buh torold zeel ogood baihad bugd unee nemeed baidag yasanch archaagui tor um ymarch doribtoi shiid gargahgui demjeed baih tusam unee nemdeg um delhiid baidag umuu ene bairni une hezee buuh be geheer gants unen bna terne gazar hodolood 8 balld tesbertei geed baigaa bairnuud nuraad boon um bolson ued nabs buurna iimerhuu umnuud tord ajillaj baigaa tsagt ene uls yagaadch hogjohgui udahgui ybgan hun ybah zamgui bolnoo
2013-10-20
mongolchuuddaa hairtai:
ene bairnii chenjyydiig demjeed baigaa 0.8 huvi zeel chini chenjid ogch baigaa yum chini yr dyngyi bolood baigaa yum bish yy zeeliin zorilgo aldagdaad //////////altanhuga///// dargaaa
2013-10-20
mongolchuuddaa hairtai:
hooe naad yariltslaga chini hudlaa tsag hulgailj barilgiin kompanuudiig demjsen yum yariad bna barilga nemj barihgyi yne buulgaj bolno. Zuvhun saya 0.8 huviin zeeld nemelt oorchlolt hiihed l bolloo. jishee ni 1.bairnii zeeld hamrah bairnuud m2 ni 1.100.000 doosh gesen nemelt hiij hycheer buulgah arga 2. Ene zeeld hamrah hymyysiig yneheer zeel shaardlagatai hymyyst hyrteeh buyu bairnii chenjyydiig zamaasaa zailuulah ene ni zeeliin juramd ner deeree bairgyi buyu syyliin 2-3 jild bair avch zarj baigaigyi gesen zaaltuudiig nemeh gesen yndesen gol 2 juram oruulah bas bus dagalt juram ch bna bygd hyamd bairtai bolmoor bna uu///// 70m2 bair 70 saya-r//// tegvel demjeeree ene sanaliig ///////////////////////////////////////70m2=70 say //////////////////////////
2013-10-20
аймаар үнэтэй :
Хүмүүсийн үнийн тодорхой түвшинд худалдан авахаар санал болгож байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг эрэлт гэнэ.Тэгэхлээр 1м2-г нь 2 сая төгрөгөөр худалдан авах санал ир ээд байгаа болохоор байрны үнэ буурна гэж байхгүй. Яагаад ийм их үнэтэй байр луу хошуураад байна гэвэл хямд хүүтэй зээл өгч байгаад л байгаа юм. инфляциас доош хүүтэй банкны зээл байх ямар ч үндэслэл байхгүй. Шууд алдагдлыг нь төр засаг үүрч байгаа. Төр засаг үүрч байна гэдэг чинь татвар төлөгчдийн мөнгөөр тоглож байгаа хэрэг. Иймээс байрны үнийг хязгаарлахын тулд төр ерөөсөө оролцох шаардлага байхгүй. Төр барилгын салбарыг хаях хэрэгтэй. Харин байрны 1м2 үнийг маш зөв тогтоогоод олон нийтийн хэрэгслээр улиг болтол зарлаж ард иргэдэд ойлгуулах үнээ хэтэрхий өндөр тавьсан барилгын компаниудыг луйвар хийж байна гэж ойлгуулах хэрэгтэй.
2013-10-19
иргэн:
Эрэлт гэж тухайн барааг худалдан авах ямар нэг чадвартай (бэлэн мөнгөөр, эсвэл зах зээл дээр байгаа зээлийн шаардлагыг хангах) хүмүүсийн тоогоор тодорхойлно.Тэрнээс биш тухайн барааг авах хүсэлтэй хүмүүсийн тоогоор тодорхойлогдохгүй.
2013-10-19
magnaigin:
magnaigin mk une 1 saya bolgono gej medeelelin heregseler yariad bsan yu bson be iiml nuhuduud turin alba hashij bna shude uunig mongol turin emgenel geltei
2013-10-19