850 хүүхэд иргэний үнэмлэхээ гардана

img

Монголын Залуучуудын Холбооноос залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, чин шударгаар амьдарч, хөдөлмөрлөж, түүх соёлоороо бахархах үзлийг  төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий сайдын ивээл дор "Монгол Улсын иргэний андгай өргөх" ёслолыг 10 дахь удаагаа өнөөдөр зохион байгуулах гэж байна.

Уг ёслолд урлаг спортын амжилтаараа үеийнхийгээ тэргүүлдэг 850 хүүхэд оролцох бөгөөд тэд Ерөнхий сайдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардах аж. Иргэний үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр 09.00 цагт Төрийн ордны их танхимд болно.

Б.Цэрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ