Саудын араб Аюулгүйн зөвлөлийн суудлаас татгалзлаа

img

  Саудын араб НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн түр суудлаас татгалзжээ. Тус улс НҮБ-ыг хоёрдмол стандартттай гэж буруутгасан байна. Мөн Нэгдсэн үндэсний байгууллагыг Сири болон бусад халуун цэгт ажиллах чадваргүй тул шинэчлэгдэх хэрэгтэй гэжээ. Арабын ертөнцийн нөлөө бүхий орны нэг Саудын араб, Сирийн босогчдыг дэмждэг. Дэлхийн томоохон улс орнуудын Сирид явуулж байгаа бодлогыг буруушаадаг юм.   Саудын араб Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн 10 улсын санал хураалтын дараа тус зөвлөлөөс гарсан нь  тодорхой болжээ. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 орны төлөөлөгчид хоёр жилд нэг удаа байнгын таван гишүүн улс болох БНХАУ, ОХУ, Их Британи, АНУ, Францтай хамт хуралддаг юм. Саудын араб НҮБ-ыг Сирийн эрх баригчдыг ард түмнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэхийг “зөвшөөрч”, хориг арга хэмжээ аваагүй хэмээн эрс буруутгаж байна.  Ихэнхдээ Аюулгүйн зөвлөлийн арван гишүүний нэгд багтахын тулд өөрөөр хэлбэл НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүнтэй зэрэгцэн сууж дэлхий нийтийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхийн тулд 190 гаруй улс орны хооронд дипломат тэмцэл өрнөдөг. Харин Саудын Араб үүний оронд эсрэгээрээ татгалзлаа. Тус улс анх удаа Аюулгүйн зөвлөлд сонгогдоод байсан юм. Саудын арабтай хамт Литва, Нигер, Чад, Чили улс АЗ-д оржээ. Эдгээр улс орон ирэх жилийн нэгдүгээр сарын 1–нээс АЗ-ийн хуралдаанд оролцох ч  асуудалд хориг тавих эрхгүй юм. Энэ нь тус улсын харуулж байгаа хоёр дахь хэлбэрийн зөрүүдэлт  юм. Өмнө нь тус улсын Гадаад хэргийн сайд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэрт үг хэлэхээс татгалзаад байв. Ажиглагчид энэ байдлыг үнэхээр “сайхан эсэргүүцэл” гэж байгаа  Эр-Риядын хүссэнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шинэчлэгдэх нь юу л бол гэж  санал бодлоо илэрхийлж эхэлжээ. Аюулгүйн зөвлөл Палестины асуудлыг 65 жилийн хугацаанд  шийдэж чадаагүй байгаа нь манай дэлхийд болсон  олон дайны эх үүсвэрийг тавьсан гэж Саудын арабын Гадаад хэргийн яам үзэж байгаа аж. Саудын арабын Гадаад хэргийн сайд  Сауд аль-Фейсал Сирийн ард түмэн хүсч байгаа бол дайны ажиллагаа явуулах шаардлагатай гэсэн саналыг нэг бус удаа гаргаж байсан юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ