Монгол, Вьетнамын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт болов

img

  Монгол Улс, БНСВУ-ын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт дэд сайд нарын түвшинд энэ сарын 17-20-нд Улаанбаатар хотноо болж байна.Энэ үеэр БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ху Суан Сөн Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай зөвлөлдөх уулзалт хийсэн байна. Харилцан ойлголцлын байдалд болсон зөвлөлдөх уулзалтаар Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, 2014 оны 11 дүгээр сарын 17-нд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэх арга хэмжээний талаар болон Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй манай гадаад бодлогын томоохон зорилт, тухайлбал, Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК-т элсэхэд БНСВУ-ын дэмжлэгийг авах асуудлаар талууд санал солилцжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kalki:
muuhai sarmagchinguudaas hol baihgui bol holildood ehelne dee
2013-10-19