
Эстоны дугуйн тамирчин Эрика Салумяэ өөрийнхөө хичээл зүтгэлээр олж авсан бүх медалиа дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тамирчин бүсгүй 1988 оны Сөүл, 1992 оны Барселоны олимпиос алтан медаль хүртэж байсан юм. Тэрбээр одоо Испанид зочид буудлын бизнес эрхэлж амьдардаг. Эрика яагаад медалиа дуудлага худалдаанд оруулж байгаагаа тайлбарлаагүй байна.
Эстоны олимпийн хорооны ерөнхийлөгч Нейнар Сели “Тамирчны ялалтын баяр ард түмэнд, медаль тамирчинд үлддэг. Медалиа худалдах нь тамирчны хувийн хэрэг. Өөрөө тайлбарлах ёстой. Болж байгаа хэрэг миний хувьд гэнэтийн явдал” гэжээ.
Дуудлага худалдаа ирэх сарын 4-нд болно. Олимпийн алтан медаль 9-12 мянган фунтээр үнэлэгдэж байгаа аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ