
Сочигийн өвлийн олимийн бамбарын буухиа үргэлжилсээр байна. Буухианд оролцох өвлийн өвгөн биеийн тамирын хувцастай гүйхээс өөр замгүй болсон гэнэ. Учир нь өвгөний урт дээл гүйхэд төвөг учруулна гэж зохион байгуулагчид үзжээ. Харин Вологдагийн өвгөн уламжлалт гурвалсан морьтой тэргээр буухиаг үргэлжлүүлэх аж.
Өвлийн олимпийн галын буухиа энэ сарын 7-нд Москвагаас эхэлж Калининградаас Владивосток хүртэл 2900 хот, суурин газраар дамжин 123 өдөр үргэлжилж 14 мянган хүний гар дамжин 65 мянган км замыг туулан барианд орно.
Олимпийн буухиа Байгаль нуурын гүн, Эльбрусын орой, Хойд мөсөн далай, сансар огторгуйд ч аялна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ